УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг ЕТГ-т хүргүүлжээ
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнгөрсөн лхагва гарагт болж, Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулахыг дэмжиж, саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтсон тухай бид мэдээлсэн.
- Ц.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов
- Улирах Д.Ганзориг, жилийн дараа тэтгэвэрт суух Ч.Хосбаяр бус Ц.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилохын учир
Улсын дээд шүүхээс гаргасан мэдэгдэлд "Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох” асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар сонгож, Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна" хэмээсэн байна.
Одоо томилох эрх нь Ерөнхийлөгчид бий. Хуулиараа 14 хоногийн дотор зарлигаа гаргах учиртай.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7: Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, томилно.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Күүк ч бидэндээ л таарсан Ек. дөө!!
Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн секс бичлэгийг хадгалж аваад гадаадийн гаж донтой баячуудад их мөнгөөр зарж