УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
Долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан болдог. Тэгвэл өнөөдөр буюу лхагва гарагт ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан товлогджээ. Чуулган 14:00 цагт эхэлнэ. Энэ хаврын чуулганы долоодугаар сарын 3-нд хаахаар төлөвлөсөнтэй холбогдуулан ийн шахаж хуралдуулж байгаа аж.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд | УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг|
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд | УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн|
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд |УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг|















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.