“Дархлаа судлалын орчин үеийн ололт, амжилт-2026” эрдэм шинжилгээний олон улсын X хурал болно
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: “Дархлаа судлалын орчин үеийн ололт, амжилт-2026” эрдэм шинжилгээний олон улсын X хурал “Улаанбаатар” зочид буудалд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
15:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-гийн үр дүнг Үндэсний мэдээллийн төвд танилцуулна.
-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд дэлгэнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
-Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Алтаргана-2026” наадам болно.
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
Хилийн чанадад:
- БНХАУ-ын Бээжин хотод 32 дахь удаагийн номын үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэлболно.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.