НИЙГЭМНийгэм мэдээ

ТЦГ: Скүүтер, мопедын хэрэглээг түр зогсоох саналтай байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах асуудлаар өнөөдөр холбогдох албад хуралдаж дараах шийдвэрийг танилцуулсан байна. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зам тээвэр, хяналт, төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээний хяналт, зохицуулалтын бүлэг нэмэгдсэн.

Хуульд орсон өөрчлөлтөд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчийн болон зорчигчийн үүргийг нарийвчлан зааж, 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болсон учраас төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хамтран яаралтай бэлтгэл ажлыг хангах шаардлагатай болоод байна. Хуулиар скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам эсвэл автозамын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

Мөн улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгч даатгалд хамрагдах, хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох зэрэг заалт орсон. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Зам тээврийн яам, Боловсролын яамнаас журам батлах, замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах, хууль сурталчлах зэрэг бэлтгэл ажлуудыг хангах шаардлагатай болсон. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас бэлтгэл ажил хангагдах хүртэл бүх шатны Засаг даргын захирамжаар скүүтер, мопедын хэрэглээг түр зогсоох саналтай байна” гэв.

Х.ХУЛАН


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button