АН-ын бүлэг: 1992 оноос хойших нийслэлийн газар өмчлөлд аудит хийж, хянан шалгана

АН-ын нэр бүхий гишүүд нийслэлийн газар олголтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү "Хянан шалгах хороо байгуулах ажил маш олон хонгог гацаж байна. 2025 онд П.Батчимэг, Ө.Шижир, Ч.Лодойсамбуу бидний 35 гишүүн нийслэлийн 1992 оноос хойших нийслэлийн газар олголтод аудит оруулах, газрын харилцааны менежментийг сайжруулах тогтоолын өргөн барьсан ч хэлэлцэхгүй жил гаруй болсон. Энэ асуудлыг үдээс хойших чуулган хуралдаанаар хэлэлцэнэ. Хэн нь ямар санал өгөхийг иргэд харах хэрэгтэй" гэв.
Түр хороо дараах гурван асуудлыг хянан шалгана.
Нэг. 2003 оноос иргэнд газар өмчлүүлэх хуулийн хэрэгжилтийг авч үзнэ. Хууль хэрэгжээд 23 жил болж байхад 10 хүн тутмын хоёр нь л газраа хууль ёсоор өмчилсөн байна. Энэ хуулийг хэрэгжилтийг эргэж харах, зохих ёсоор хэрэгуүүлэх ёстой.
Хоёр. Нийслэлийн Улаанбаатар хот барилгын ширэнгэ болж дууссан. ЕБС-ийн биеийн тамирын талбайн 90 хувь,эрүүл мэндийн байгууллага, нийтийн эзэмшлийн талбай. барилга байгууламжад өртөж байна. Иймд холбогдох хуулийн хэрэгжилтийн хянана шалгана.
Гурав. Нийслэлийн тойрсон тусгай хамгаалалтын бүс, ялангуяа Богдхан уулын 34 аманд үе үеийн байгаль орчны сайд, хотын дарга нар аялал жуулчлалын нэрээр газар олгож, барилга бариулсан. Энэ ажлыг таслан зогсоож, иргэдэд хууль ёсоор газар өмчлүүлнэ гэв.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За шалгадаг юм байж зөрчил дутагдал илрүүлдэг юм байж яаж хариуцлага тооцох юм бэ? бүх эрх мэдэл хулгайч нам МАН н гарт байна яах вэ? Танай намын эргүү ухна царайлсан мудакууд ухаалаг зөв нүүдэл хийвэл энэ хулгайч намыг сөнөөх алтан боломж байна шүү лаларуудаа хэрэгтэй юман дээрээ амбицаа хойшлуулж нэгдээрэй ацнуудаа ард түмэн бид чадлаараа дэмжинээ
МАРТСНААС МАЛ МЭНД ҮҮ ГЭГЧЭЭР НӨГӨӨ ГАЗРЫН СОНСГОЛ ЯАСАН БЭ?