Нийгэм мэдээ
Хүүхдийн цэцэрлэг барих дуучин Д.Болдын саналыг хотын дарга дэмжин хамтран ажиллахаар болжээ
Камертон хамтлагийн дуучин Д.Болд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн цэцэрлэг барих хүсэлтээ Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт албан бичгээр хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний саналыг Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва дэмжиж, хамтран ажиллахаар болжээ.
Одоогоор Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэггүй нийт 24 хороо байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Олимп хотхон, Улаанхуаран орчим, Баянгол дүүргийн Голден парк орчим, Хан-Уул дүүргийн Хүннү хороолол орчимд цэцэрлэг нэн тэргүүнд хэрэгцээтэй байна. Эдгээр цэцэрлэг хэрэгцээтэй байршлын жагсаалтыг хотын дарга санал болгож, газрын зөвшөөрөл болон бусад асуудлаар дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөөн реклам