НИЙГЭМНийгэм мэдээ
Монгол Улсын анхны геопаркийн нээлт Өмнөговь аймгийн Ханбогд суманд болно
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хурал болно.
19:00 цагт: Жуулчдад зориулсан “VIBE OF MONGOLIA” тоглолт “Улаанбаатар театр”-т болно.
Үзэсгэлэн:
- Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна.
- Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.
Орон нутагт:
- Өмнөговь: Монгол Улсын анхны геопаркийн нээлт Өмнөговь аймгийн Ханбогд суманд болно.
- Сэлэнгэ: “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” үргэлжилж байна.
- Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8-р сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
- Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.
Хилийн чанадад:
- ОХУ: ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улан-Үд хотод XVI олон улсын буриадын үндэсний “Алтаргана-2026” наадам эхэлнэ.
- ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
- Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.