НИЙГЭМНийгэм мэдээ
Үйл явдал: Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026 эхэллээ
Өнөөдөр буюу долоодугаар сарын 3-нд болох үйл явдлын мэдээллийг нэгтгэн хүргэе. Мөн энэ өдөр тагнуулын байгууллагын ажилтны өдөр тохиож байна.
- 09:00 цагт: УИХ-ын хаврын чуулганы хаалтын нэгдсэн хуралдаан болно.
- 09:00 цагт: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган Төрийн ордонд болно.
- 11:00 цагт: Үндэсний их баяр наадмыг угтсан “Naadam and Travel” экспогийн нээлт Мишээл экспо төвд болно.
- 18:00 цагт: “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг ҮУИТ-ын тайзнаа толилуулна.
Үзэсгэлэн:
- Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна.
- Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн 7 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ..
Орон нутагт:
- Сэлэнгэ: “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” үргэлжилж байна.
- Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8-р сарын 30-ныг хүртэл гарна.
- Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.
Д.ХАДААН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.