НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535, нийслэлд 12398, орон нутагт 3137 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны долоодугаар сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ. Эмнэлэгт 28 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 15, орон нутагт 13 хэвтэн эмчлүүлж байна. Харин гэрийн хяналтад 1 хүн байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5500 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3938, 5-9 насны 2028 хүүхэд, 15-19 насны 1873 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button