Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
07-р сарын 11-ний 20 цагаас 07-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Нутгийн төв хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж +7...+9 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсэж +7...+9 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наадам сайхан ч цаг агаарын сэрэмжлүүлгийг заавал дагах хэрэгтэй, гол ус руу ойрхон амарч байгаа хүмүүс онцгой анхаараарай
Henii, Dornodiin humuus anhaaraarai, usarhag boroo geheer mash hurdan uerlej bolno shuu
Бороо орно гэсэн үед аялал, зугаалгаа төлөвлөж байгаа хүмүүс маршрутаа сайн бодоорой
Tsag agaariin medeegee sonsoj yavbal olon ersdelees sergiilj bolno doo
Малчид малаа голын ай сав, жалга хонхороос холдуулбал илүү аюулгүй байх
Naadmiin ue geed bolgoomjoo aldaj bolohgui, ayulgui baih ni hamgiin chuhal
Дуу цахилгаантай үед ил задгай газар удаан байхгүй байх хэрэгтэй
Boroonii daraa zam haltirgaatai boldog, jolooch nar hurdaa tohiruulaarai
Онцгой байдлын анхааруулгыг үл тоомсорлож болохгүй шүү
Usnii tuvshin genet nemegdeh magadlaltai tul gol gatalahaa tur aznaarai
Цаг агаар гэнэт өөрчлөгдөх төлөвтэй юм байна, дулаан хувцсаа бас бэлдээрэй
Huurhun naadam hiih geed yavj baigaa humuus tsag agaaraa sain shalgaj yavaarai
Хүүхдүүдээ гол усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй
Boroo ihtei ued nuudel hiih gej baival bolomjtoi bol hoishluulsan ni deer
Сэрэмжлүүлгийг эрт өгч байгаа нь сайн байна, хүн бүр анхаарах хэрэгтэй
Malchid irged bugd tsag agaariin medeegee togtmol harj baiya