СпортСПОРТ

Фото: Начин, харцага цолны болзол хангасан бөхчүүд цол, энгэрийн тэмдгээ гардан авлаа

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж начин, зургаа давж харцага цол авсан бөхчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол, энгэрийн тэмдгээ гардлаа. 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 14 начин, 3 харцага цолтон төрсөн сайхан наадам боллоо. 

Улсын начин цол авсан бөхчүүд:

  • Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Болор-Эрдэнийн Номиндалай
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Баасангийн Шаравдорж
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Хангайн Наранбаяр
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн хурц арслан Ганболдын Төрмөнх
  • Баянхонгор аймгийн Хүрээмандал сумын харьяат цэргийн арслан Ганзоригийн Жамбалдорж
  • Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн хурц арслан Баттулгын Өсөхбаяр
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Жаргалсайханы Жавхлан
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Энхтөрийн Мөнхбаатар
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Энхтөрийн Баасанжав
  • Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан Алтанхуягийн Нармандах
  • Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат цэргийн заан Б.Гончигсүрэн
  • Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Насан-Очирын Намнансүрэн

Улсын харцага цол авсан бөхчүүд:

  • Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Өнөрбаянгийн Батсуурь
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын начин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
  • Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button