Улс төрийн халуун сэдэв

О.Цогтгэрэлийн үгэнд орж, Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх тогтоолыг парламент руу оруулах уу

АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Учралд өөртөө итгэл үзүүлэх тогтоолын төслийг парламент руу оруулж ирэх шахалт үзүүлэв. Өмнө нь "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх" асуулгаарх тогтоолын төслөөр Л.Оюун-Эрдэнийн танхим унаж байсан. Тэд "Огцроход амархан" жагсаал хүрээгээ хэт тэлсэн тул уг тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, АН нууц санал хураалтад оролцохоос татгалзчихаж байв. Ингэснээр хамтарсан Засгийн газар байгуулаад байсан Л.Оюун-Эрдэнийн талд саналын олонх гаралгүй, танхим бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.

2025.06.03-ны өдөр парламентын танхимд өрнөсөн энэ кэйс Н.Учрал дээр дахин давтагдах уу гэдэг хүлээлт үүслээ. Гол нь, Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслөө өөрөө УИХ-д өргөн мэдүүлж байв. Н.Учрал ч бас Үндсэн хуулийн 44.1-д заасанчлан улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулж, парламент гурав хоногт хэлэлцэх зохицуулалттай.

Нэг ёсондоо Н.Учрал өөрөө улс төрийн шийдвэр гаргаж, Л.Оюун-Эрдэнийн жилийн өмнөх замаар алхах, эсэхээ шийднэ ээ гэсэн үг. Итгэл үзүүлэх, эсэх тогтоолын төслийг тэр УИХ-д өргөн мэдүүлэх эсэх нь түүний бүрэн эрх, Үндсэн хуулиараа.

Тэгэхээр О.Цогтгэрэл яг ямар улс төр хийчхэв гэдэг асуулт эндээс гарна. УИХ-ын гишүүдийн 64 кнопоор Засгийн газрыг огцруулах тоо бүрдэнэ. Басчиг амархан хүрэх тоо биш юм.

АН-ын 42 гишүүн өнгөрөгч хавар Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэгдэж байсан ч 20 гаруй нь зун сугалагдсан гэх. Угаас АН дотор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүхэл бүтэн жигүүр үүссэн, дээр нь АН-ын генсек Ц.Баярцогт байгаа нөхцөлд 42-уулаа огцруулах кноп дээр багцлагдана гэдэг хэцүү. Сөрөг хүчний дарга энэ тохиолдолд "итгэл үзүүлэх эсэх" зам руу шахахыг олон нийтийн дэмжлэг илүү авна, дээрээс нь кноп дээр ялах магадлал өндөр гэж тооцсон бололтой.

Бас нэг анхаарал татаж буй өнцөг нь, МАН доторх 38 буюу Ерөнхийлөгчийн талынхан дундаа хагарсан гэх. Хэрэвзээ тиймдээ тулбал Ерөнхийлөгч улс төрийн шийдвэр гаргаж, ЗГ-ын танхимыг шинэчлэх, хамгаалах, эсвэл парламент тараах хүртэл нөлөөллийг үзүүлж чадахаар байна.

АН-ын шахсан зоргоор Н.Учрал шуудхан итгэл үзүүлэхээ тэврээд УИХ руу гүйж орохгүй. Гол нь, олон нийт хэр удаан түүнийг энэ явуургүй чигээр нь хүлээн зөвшөөрч, тэсэх үү. Нийгмийн уур амьсгал ямар байх уу гэдэг нэг алхам байна.

Тэр нийгэмд шуудхан эффект үзүүлдэг том мөнгөтэй цөөн хэдхэн бизнесүүдийнхээ дургүйг хүргэчхээгүй учир олон нийтийн уур амьсгалыг түймэрт алдчихгүй гэж итгээд, гүлдийгээд хэвтчихэд болох л агуулга өмнө нь байна.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

yaahleeree ene hiitsgui namiin darga nertei yumnii vgend ordg yum

Зочин
Зочин

Юу гэждээ.. МАН сонгуульд ялсан том намын дарга өөрсдөө юмаа мэдээд яваачээ.

Зочин
Зочин

shon doloor tenegteh gej shouddag gar nuud ym daa kkk

Зочин
Зочин

Шөнө дөлөөр сэмхэн тохироо хийчихээд сүртэй сүржин пиар хийхээс өөр юм чадахгүй

Зочин
Зочин

Uchral Tsogtgereliin ugand orood itgel uzuuleh togtool oruulbal shuud unana kkk

Зочин
Зочин

Өөрөө өөртөө итгэл үзүүлэх тогтоолын төсөл оруулна гэдэг чинь амиа хорлож байгаагаас өөрцгүй

Зочин
Зочин

oyunerdene shig zamaar oroh teneg eronhii said bhgui l de

Зочин
Зочин

АН-ынхан өөрсдөө 42 кнопоо багцалж чадахгүй байж их юм ярих юм аа

Зочин
Зочин

Tsogtgerel ch gesen shine politika hiij chadahgui bas l huchguidej bn

Зочин
Зочин

Угаас Засгийн газрыг огцруулах 64 кноп хэзээ ч бүрэдэхгүй, ман дотроо тохирчихно

Зочин
Зочин

bayartsogt, khurelsukh 2 baitlan an-iig suldtsen bga shd odoo

Зочин
Зочин

Одоогийн парламентад сөрөг хүчин гэж байхгүй, бүгд адилхан эрх ашгаараа холбогдчихсон

Зочин
Зочин

Uchral yag odoo guldiirood hevtchihed l boloh ym bn

Зочин
Зочин

Үндсэн хуулийн 44.1-ээр далайлгаж тоглоом хийхээ болимоор юм даа

Зочин
Зочин

MAN dotorh 38 ch gesen ali hedien zadarsan l bn sht

Холбоотой мэдээ

Back to top button