2027 онд нам, эвслүүдэд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг долоон тэрбум 595 сая төгрөг байхаар тогтлоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2026.09.14)-ийн хуралдаанаар УИХ-д суудалтай нам, эвсэлд 2027 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хэлэлцэн тогтоолоо. Ирэх жил улс төрийн нам, эвслүүдэд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг долоон тэрбум 595 сая төгрөг байхаар тогтоосон бөгөөд үүнээс МАН-д 3.36 тэрбум, АН-д 2.56 тэрбум, ХҮН намд 756 сая, Үндэсний эвсэлд 376.9 сая, ИЗНН-д 368 сая, Үнэн ба Зөв намд 161 сая төгрөг олгохоор болжээ.
Сонгуулийн төв байгууллага
жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрөөс санхүүжилт авах эрх бүхий
намуудад олгох дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлэхээр Улс төрийн намын
тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан.
Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо УИХ-ын
сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хурал дахь суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог.
Энэ дагуу
нам, эвслүүдийн 2026 оны санхүүгийн тайланг хуульд заасны дагуу
хувийн аудитын байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар
хянаж, дүгнэлт гаргасны дараа хянагдсан тайлан дахь орлогын дүнгээс хамааруулж,
төрөөс олгох санхүүжилтийг эцэслэн тогтоодог юм.
СЕХ-ны
өнөөдрийн хуралдаанаар тогтоосон нам,
эвсэлд 2027 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээний нийт дүн 7,595,612,640
бөгөөд задаргааг доор харуулъя.
- Монгол Ардын Нам - 3,363,948,720 (3 тэрбум 363 сая)
- Ардчилсан Нам - 2,568,083,760 (2 тэрбум 568 сая)
- ХҮН нам - 756,799,560 (756 сая)
- Үндэсний эвсэл - 376,976,160 (376 сая)
- Иргэний Зориг Ногоон Нам - 368,303,760 (368 сая)
- Үнэн ба Зөв нам - 161,500,680 (161 сая)












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud