Улс төрийн мэдээ

Шүүх: “Ногоон автобусны” хэрэгт А.Ганхуягийг ₮40 саяар, БНСУ-ын хоёр иргэнийг ₮65 саяар торголоо

Ногоон автобусны хэрэг дуулиан дэгдээгээд гурван жилийн нүүрийг үзэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус хэргийг УДШ хэлэлцэж, А.Ганхуяг нарын 14 этгээдийн ялыг сэргээж, таван хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаасныг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд "Ногоон автобусны" гэх хэргийг хоёр хоног хэлэлцэж, шүүх шийдвэрээ танилцуулсан юм.

  • "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг ₮40 саяар,
  • БНСУ-ын иргэн К.Киэбаумыг ₮35 саяар, Л.Жонсобыг ₮30 саяар, Ж.Эрдэнэбатыг ₮20 саяар торголоо.
  • Харин Ч.Мөнхбаярт хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жил зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.

Дээд шүүхийн шийдвэрийг унших линкийг хавсаргав.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button