Танилц: УДШ-ээс "Ногоон автобусны хэрэг"-т холбогдсон этгээдүүдэд ямар ял оноов
Ногоон автобусны хэрэгт холбогдсон А.Ганхуяг нарын 14 этгээдийн ялыг сэргээж, 5 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа. Шийдвэрийг дэлгэрэнгүй танилцуулъя.
Нэг. Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1-1 албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт зүйлчлэгдсэн, шууд худалдан авах ажиллагааг явуулах шийдвэрийн төсөл боловсруулсан, хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн, төслийн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээв.
Хоёр. "Тэнүүн Огоо" ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон автобусны хөдөлгүүр орчны бохирдол бууруулах үндэсний хорооны 1903 тогтоолоор тогтоосон "Евро 5" стандартын шаардлагыг хангахгүй байхад "Тэнүүн Огоо" ХХК-ийн техникийн тодорхойлолтыг өөрчилж, уг компанийг сонгон шалгаруулсан үйлдэлд н.Бямбасүрэн, н.Түмэнжаргал, С.Баярсүх, А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар, А.Чойжилсүрэн нарыг 22.1-1 албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт зүйлчилснийг ялын хамт сэргээлээ.
Сэргээсэн ялыг тодруулбал,
- Шүүгдэгч Бямбасүрэн, Түмэнжаргал, С.Баярсүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч А.Ганхуягийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулах.
- Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулах
- Шүүгдэгч А.Чойжилсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
Гурав. "Тэнүүн Огоо" ХХК-аас нийлүүлсэн 20 автобус дээр дурдсан хөдөлгүүрийн шаардлагаас гадна шатахууны савны багтаамж 200 литр байх, зэврэлтээс хамгаалагдсан байх, галд тэсвэртэй материалаар дулаалсан, битүүмжлэлтэй салхины шил 6 мм зузаан, цантдаггүй, вакум, аюулгүй байх, хийн нум тохируулагчтай байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тоноглолтой байх, чиглэл харуулсан гурван талт, цахим дэлгэц самбар байрлуулсан байх зэрэг нийтийн тээврийн газраас баталсан бусад шаардлага хангагдаагүй байхад актад гарын үсэг зурж хүлээж авсан хэрэгт шүүгдэгч Б.Алтаншагайг ажлын хэсгийн гишүүн бус үндэслэлээр үүрэг хүлээхгүй гэж үзэж, Ж.Сүхбаатарыг яллах нотлох баримтууд зөрүүтэй, эргэлзээ үүсгэсэн үндэслэлээр цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг няцаах үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шинэ нотлох баримт илэрвэл прокурор шинэ нөхцөл байдлаар Ж.Сүхбаатарт холбогдох хэсгийг дахин хянуулах эрхтэй байхаар хэвээр үлдээлээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар дээрээс чиглэл өгсөн эзнийг тогтооход энэ тогтоол саад болохгүй.
Ч.Мөнхбаярын тухайд ажлын хэсгийн гишүүн атал өөр хэлтэст байнгын ажил эрхэлдэг учир захиалгын хяналтын үүрэг хүлээхгүй гэх шалтгаанаар цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.
А.Чойжилсүрэн, Э.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Хонгорзул, О.Лувсандагва, Б.Цогтбадрах, О.Сүхбаатар нарт холбогдох хэргийг 23.5-1 буюу хайнга хандах гэмт хэрэг болгон давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчилснийг хүчингүй болгож ЭХ-ийн 22.1-1-д заасан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээж А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт холбогдох ЭХ-ийн 22.1-1-т заасан албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт тооцсон хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Сэргээсэн ялыг тодруулбал,
- Шүүгдэгч Э.Баярмаа, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Лувсандагва, Б.Цогбадрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Хонгорзул, О.Сүхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
Дөрөв. Залилан мэхлэх зүйл ангиар зүйлчлэгдсэн хэрэг.
"Евро 2" дизель хөдөлгүүртэй автобуснуудыг "Евро 5" дизель хөдөлгүүртэй харагдуулах зорилгоор гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрт "Евро 5" банк, мөн тийм наалт нааж хуурамчаар хувиргаж, заримыг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлсний үндсэн дээр Төрөөс санхүүжүүлэлт авсан үйлдлийг уг автобусыг хүлээн авсан хэрэгтэй холбон үзэж сэдэл зорилгын зөрчил үүсэж буй учир зэрэг үйлдэгдэх боломжгүй. Харин албан тушаалаа урвуулах, сүүлийн гэмт хэргийн арга нь байжээ гэж үзэн хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцэхгүй тул дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж байна.
Тус хэрэгт холбогдох А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, БНСУ-ын хоёр иргэн нарыг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Тав. А.Ганхуяг, Ц.Болортуяа нарт холбогдох хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бараг ялгүй гэртэй байхаар ял авах шүү муусай хулгайч нарт ялий дээд хэмжээ өгөх байсан шүү дараа дараагий дарга нар бага ял авч болохоор байна гэсэн сэтгэлтэл хүлээж байх шүү ёстой сонин хуультай улс шүү энгээ ядарсан ардын хүмүүс яаж ял өгч байгаа бол
Жинхэнэ хулгайч сандагсүрэн хаачсан бэ
Ямар бага ял өгөө вэ арай²
Шүүгчид хахууль авдаг юм уу хайшаа юм. Саяхан 100сая луйвардсан хүнд 4жилийн ял өгсөн хэдэн тэрбумаар нь идчихээд 1.6 гэнэ үү. Энэ шүүх гэдэг өөрөө авилга болсон юм биш үү.
Энэ сүхбаатар гэж новш албан тушаал авхаараа л дандаа хулгай хийнэ хогын шуналтай худалч хүүр юмаа
Ял нь бага бнаа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Ганхуягт 10 жил өгөхгүй
Энэ нэг жоохон юмаа бүгдэд нь хүргээд амсуулчий гэсэн бололтой шүү Монголын шүүгчид
хятадад бол бүгд цаац
Томоор идсэн жинхэн боссууд нь гадаадруу саарал ордоноор гадуур үнэтэй машин сольж унаж зугаацаж явж байгаа. Худ шоу хийгээд байх шиг байх юм
Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна.
Иргэний хувьд ногоон автобусны хэрэгт гэмгүй даргын тушаалыг биелүүлсэн албан хаагчдыг шүүх буруу шийдвэр гаргасанд харамсаж байна Гэтэл дарга сэтэртэй албан тушаалтан нарын шийдвэрийг чангатгах байсан юм
Хэдэн зуун тэрбумаар хулгайлаад хэдхэн жилийг сайшаасан сайхан
Ундаа хулгайлсан хүүхдэд 10 жилийн ял өгдөг юм байж хэдэн тэрбумаар иддэг хулгайчуудад ямар бага ял өгдөг юм. Шүүгч нараа хуулиа сайн уншиж, мэдлэг боловсрол чинь хулгайч нараас дорд мэдлэгтэй юм уу. Та нарт хулгайч луйварчдаас улс эх орноо аварч өөд нь татах сэтгэл алга уу.
Ял биш, шагнал болжээ
Жавхлантбаатар Алдаржавхлан хоёр чинь ах дүү хоёр гэнэ үү? Овог өөр ч царай нь ихэр юи шиг адилхан шүү