НИЙГЭМ

"Өвлийн идэш-2026"-аар мах, сүү, цагаан идээ худалдаална

"Өвлийн идэш -2026" өртгөсөн худалдаа энэ сарын 25-наас 29-ний өдрийг дуустал дөрвөн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Энэхүү худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулах бөгөөд 21 аймгийн малчид, хоршоологчид оролцож, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ болон орон нутгийн онцлог бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулна. Ингэснээр малчид, үйлдвэрлэгчид дундын зуучлагчгүйгээр бүтээгдэхүүнээ зах зээлийн дундаж үнээс хямд худалдах, хэрэглэгчид шууд худалдан авах боломж бүрдэнэ. Мөн нийслэлийн өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, үнийн хэлбэлзлээс сэргийлэх зорилготой. Бүтээгдэхүүнд гарал үүсэл, чанар, стандарт болон хүнсний аюулгүй байдлын хяналт тавьж ажиллах аж.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button