Улс төрийн мэдээ
Нам дотроо өрсөж, ялсан нь Ерөнхийлөгчид дэвшинэ гэх Г.Занданшатар, Б.Жавхлан нарын ХОМ
У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр Ерөнхийлөгчийн сонгууль даруй гурван сараар урагшилж, марафон ч хурдаслаа. Өнгөрсөн хугацаанд АН-ынхан "би дэвшинэ" гэж чөлөөтэй илэрхийлж ирсэн бол МАН-ынхан "нам мэднэ" гэчхээд ардуур пиараа хийж ирснийг нуух юун.
Тэгвэл хөшигний ард Б.Жавхлан, Г.Занданшатар нарыг нам дотроо өрсөлдөөд ялсан нь Ерөнхийлөгчид дэвш хэмээсэн талаар яригдаж байна. Тэдний хамгийн сүүлд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
Г.Занданшатар
- Жилийн орлого: ₮62 сая
- Гэр бүлийн орлогогүй
- Нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1, Үйлчилгээний зориулалттай барилга: ₮1.2 тэрбум
- Автомашингүй
- Адуу 5: ₮15 сая
- Газар: ₮4.9 сая
- Үнэт эдлэл: ₮130 сая
- Хадгаламж: ₮366 сая
Б.Жавхлан
- Өөрийн орлого: ₮63 сая
- Гэр бүлийн орлого: ₮128 сая
- Нийтийн орон сууц 1: ₮1.3 тэрбум
- Жийп болон туулах чадвар өндөр Lexus RX 350 - 1: ₮180 сая
- Адуу-75, Хурдан удмын адуу-28, Үхэр-84: ₮460 сая
- Газар: ₮20 сая
- Үнэт эдлэл: ₮70 сая
- Хадгаламж: ₮11.6 сая
- Дархан мэдээлэл төв ХХК-ийг 100 хувь эзэмшдэг
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud