СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ШИНЭЧЛЭЛ: Хямд үнэ, хэрэглээний хязгааргүй интернэт, тог тасрахад унтардаггүй суурин утас хосолсон “Olula” багц

Монгол Улсад анхлан харилцаа холбооны үрийг тарьсан “Монголын цахилгаан холбоо” ХК энэ онд 99 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анхны гэрийн суурин утасны үйлчилгээг нэвтрүүлсэн тэд өнөөдөр интернэт, кабелийн телевизийн үйлчилгээ хүртэл хүрээгээ тэлж, өргөжсөн.

Харин энэ жилээс тэд “Olula” багцын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна. Суурин утасны дан яриа болоод яриа, интернэт хосолсон багц гаргаснаараа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хийгээд цаг үетэйгээ нягт холбоотой ажиллах боломжтой болж буй.

Өмнө нь зөвхөн дан суурин утас болон, интернэтийн үйлчилгээг санал болгодог байсан бол одоо багцаар нь, илүү хямд үнийг өндөр чанартайгаар  өрх гэр, албан байгууллагуудын хэрэгцээнд санал болгож байгаа юм.


“Olula” багцын үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл хүргэх үүднээс тус байгууллагын Маркетингийн албаны дарга О.Нарандаваатай товч ярилцлаа.

-Энэхүү багцын үйлчилгээ яг хэзээнээс зах зээлд нэвтрэв ээ?

-“Монголын цахилгаан холбоо” ХК бол манай улс дахь харилцаа холбооны ууган байгууллага шүү дээ. Анх суурин утасны үйлчилгээнд суурилж, олон улс хоорондын яриа, кабелийн телевиз, өндөр хурдны интернэт зэрэг олон янзын үйлчилгээг монголчууддаа үзүүлсээр ирсэн.

Харин 2019 оны арваннэгдүгээр сард дан суурин утас болон яриа + интернэт хослуулсан багцын үйлчилгээг туршиж эхэлсэн. Ингээд 2020 оны дөрөвдүгээр сараас “Olula” нэрээр зах зээлд нэвтрүүлээд байна. Бид хэрэглэгчдийнхээ өнөө цагийн хэрэгцээ, шаардлагыг маш сайн судалж, эдийн засгийн энэ хүнд цаг үед хэмнэлттэй хийгээд  хэрэглээнд нь тохирсон багцын сонголтуудыг санал болгож байгаагаараа онцлог юм. Одоогоор манай суурин утасны хэрэглэгчдийн 50 орчим хувь нь багцын үйлчилгээ рүү шилжээд байна. “Olula”-г сонгох шинэ хэрэглэгчид ч эрчимтэй нэмэгдэж байна. Үүнээс харахад үнэхээр хэрэглэгчдэд нэн шаардлагатай шинэчлэл болсон нь мэдэгдэж байгаа юм.

“Olula” зөвхөн албан байгууллагуудад зориулагдсан үйлчилгээ юу. Эсвэл өрх, айлууд ч мөн хэрэглэж болох уу?

-Мэдээж болно. Бид багцын үйлчилгээгээгээ албан байгууллагад болон өрх, гэрт зориулсан хоёр янзын хэлбэртэйгээр санал болгож буй. Өрхийн хэрэглээнд гэхэд дотроо дөрвөн төрлийн багцаас сонголт хийх боломжтой. Удахгүй бид кабелийн телевизийн үйлчилгээгээ нэмээд гурвалсан үйлчилгээ гаргах зорилготойгоор бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шатандаа явж байна.

Суурин утасны тухайд, өрхийн хэрэглэгч хамгийн бага нь буюу 6900 төгрөгийн багцыг сонгоход л сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 100 минутын үнэгүй яриа, мөн дуудлага хадгалах гэхчлэн тусгай үйлчилгээнүүдээс сонголтоо хийж авах боломжтой байгаа.

Мөн суурин утас, интернэт хосолсон багцаас ч сонгох боломжтой. Энэ багц нь албан хэрэгцээнд хамгийн тохиромжтой бөгөөд өртөг зардлыг бууруулах боломжийг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.

-Уншигчдад интернэт үйлчилгээнийхээ давуу талыг тайлбарлаж өгөөч. “Монголын Цахилгаан Холбоо” ХК интернэт үйлчилгээ явуулдаг гэдгийг мэддэггүй хүн цөөнгүй?

-Бид 2000 оноос эхлэн 21 аймаг 280 гаруй сум сууринд хүрээгээ тэлж “MICOM” гэсэн бие даасан  брэнд нэрээр интернэт үйлчилгээгээ хүргэж ирсэн нь зарим хүмүүсийн мэдэхгүй байх шалтгаан байж магадгүй. Манай интернэтийг дангаар нь авдаг маш олон хэрэглэгч байдаг бөгөөд хэрэглээний хязгааргүй гэдгээрээ онцлог юм. Үнийн хувьд өрсөлдөгч байгууллагуудтай харьцуулахад хамгийн бодит, хэмнэлттэй тарифыг тогтоогоод байна.

-Суурин утасны үйлчилгээгээ мөн товчхон танилцуулбал. Бусад өрсөлдөгч байгууллагуудаас ямар давуу талтай вэ?

-Технологийн төрлөөсөө шалтгаалж манай суурин утас сүлжээ унах гэсэн эрсдэлгүй, тог цахилгаан шаардахгүй, эрсдэлт үед ч ажиллаж байдаг гэдгээрээ давуу талтай. . Сүүлийн үеийн дэлхийн чиг хандлагыг харахад суурин утсыг гэр бүлдээ эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгээр нь сонгох нь нэмэгдэж байгаа үзүүлэлт гарсан. Мөн бизнесийн салбарынхны хувьд Албаны дугаар гэдэг нь итгэл төрүүлэхүйц дипломат харилцааг илэрхийлдэг тул суурин утасны хэрэглээ эрэлттэй хэвээр байдаг. 2020 оны ХХЗХ-оос гаргасан судалгаагаар МЦХ ХК суурин утасны идэвхитэй хэрэглэгчдийн тоогоор тэргүүлэх байр суурьтай гарсан нь үүний илрэл юм.

-Багцын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан урамшуулал зарласан гэсэн?

-Тийм ээ. Багцын үйлчилгээ рүү шилжиж буй болон шинээр манай компанийг сонгож буй хэрэглэгчдэд зориулан дөрөвдүгээр сарын 22-ноос зургаадугаар сарын 30 хүртэлх хугацаанд урамшуулал зарласан байгаа.

УРАМШУУЛЛЫН МЭДЭЭЛЭЛ

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДЭД:

  • Орон даяар эхний 999 хэрэглэгчдэд мөнгө, хүрэл дугаар бэлэглэнэ
  • Урамшууллын хугацаанд холболтын хураамж 9999 төгрөг /энгийн үед 30000 төгрөг/
  • 24 сараар гэрээ байгуулаад интернэт модемын үнийг зургаан сарын хугацаанд хувааж төлөх
  • 36 сараар гэрээ байгуулаад интернэт модемын үнийг 12 сарын хугацаанд хувааж төлөх

БАГЦ ҮЙЛЧИЛГЭЭНД ШИЛЖИЖ БУЙ ХЭРЭГЛЭГЧДЭД:

  • S, M, L гурван төрлөөс сонгосон багцын үнээр дараагийн багцыг гурван сарын турш ашиглах эрх /Жишээ нь S багцыг сонгосон бол M багцыг гурван сар ашиглана/
  • Суурин утас, интернэт хосолсон багц руу шилжсэн алба хэрэглэгчдэд суурин утасны төлбөртэй нэг нэмэлт үйлчилгээг 30 хоног ашиглах эрх дагалдана

ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ СЭРГЭЭЖ БУЙ ХЭРЭГЛЭГЧДЭД:

  • Багцын үйлчилгээнд шилжсэн тохиолдолд тухайн багцад дагалдах ярианы минут болон интернэт хурдыг хоёр дахин нэмж олгоно

ӨРХИЙН ДАН ЯРИАНЫ БАГЦЫН ТӨРЛҮҮД:

ӨРХИЙН ЯРИА, ИНТЕРНЭТ ХОСОЛСОН БАГЦЫН ТӨРЛҮҮД:

АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ДАН ЯРИАНЫ БАГЦЫН ТӨРЛҮҮД:

АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЯРИА, ИНТЕРНЭТ ХОСОЛСОН БАГЦЫН ТӨРЛҮҮД:

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button