Сурвалжилга, Нийтлэл

ХЭРГИЙН ГАЗАР: Төрсөн эхийгээ хоёр өдрийн турш тамласны дараа амийг нь хөнөөсөн байж болзошгүй

Өчигдөр /2020.08.03/ шөнийн 21:49 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхоны 115-р байрны зургаадугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж, улмаар 22 настай Б өндрөөс унаж газар дээрээ нас барсан тухай бид өмнө мэдээлж байв. Хэргийн газарт очиход хэрэг гарсан байрны зургадугаар давхрыг битүүмжилсэн байх бөгөөд орц тэр чигээрээ хиншүү угаар нэвт үнэртэж, тог цахилгааныг ч мөн тасалсан байв.

-ШӨНИЙН 04:00 ЦАГИЙН ҮЕД ТАЛИЙГААЧИЙН ЭЭЖИЙН ЭРЭМДЭГЛЭСЭН ЦОГЦСЫГ ГАРГАЖ АВСАН-

Гал түймэр намжсаны дараа талийгаачийн гэрээс ахин нэг цогцос гаргаж авсан нь 46 настай Ч болох нь шалгалтаар тогтоогдсон билээ. Талийгаачийг олох үед хоолойн тус газартаа хутганы гүн шархтай, хөл болон толгойг нь скочоор хүлж багласан байдалтай нас барсан байжээ. Улмаар цогцсыг гаргаж Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

-ТӨРСӨН ЭХИЙГЭЭ ХОЁР ӨДРИЙН ТУРШ ТАМЛАСНЫ ДАРАА АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар 22 настай Б нь наймдугаар сарын 2-ны өдрөөс хойш хоёр өдрийн турш эхийгээ хүлээтэй байлгаж, тамласны дараа амийг нь хөнөөгөөд, хэргийн ул мөрөө баллахын тулд гал түймэр тавьж, өөрөө үсэрч амиа егүүтгэсэн байж болзошгүй гэв. Учир нь 46 настай Ч нь дээрх өдрөөс хойш хөрш болон найз нөхдөдөө үзэгдээгүй, харин 22 настай Б нь гэрээсээ орж гарч байсныг эх сурвалж онцлов. Түүнчлэн 46 настай талийгаачийг хүлсэн гарынх нь скоч, олон цаг болсон шинжтэй байжээ. Талийгаачийн хоолой нь маш гүн шархтай, толгойг биеэс унагахгүйн тулд скочоор дарж скочдсон байдалтай, харин 22 настай Б нь өндрөөс унахдаа хөлөөрөө буусан бөгөөд дөрвөн мөч нь хугарсан хүнд бэртлээсээ болоод газар дээрээ нас барсан гэв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэвлэлд өгсөн тодруулгадаа:

"Хэргийн газрын үзлэгээр нарийн зүйлүүд тогтоогдоно. 46 настай эмэгтэй гаднын нөлөөтэй амь насаа алдсан. Хэрэг эцэслэн батлагдаагүй байхад худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Энэ ноцтой хэрэг юунаас үүдэв гэдгийг шалгаж тогтооно. Ямар ч байсан ноцтой хэрэг үйлдэгдсэн. Тухайн хоёр иргэн нэг гэр бүлийн гишүүд байсан” гэв.

-ТӨРСӨН ЭГЧИЙГЭЭ САНААТАЙГААР ХӨНӨӨЖ, ГЭРИЙГ НЬ ШАТААСАН ЭТГЭЭДЭД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ӨГСӨН-

Тус хотхонд жил дамнан энэ мэт харамсалтай, сэтгэл сэртхийлгэм хэргүүд гарч буй нь оршин суугчдыг айдаст автуулаад байна. Хамгийн сүүлд гарсан хэргийг нэхэн сануулбал, өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд тус хотхоны 120-р байрны найман давхарт  шөнийн 00.01 цагт  гал гарч 27 настай эмэгтэй нас барсан юм. Тус хэргийг талийгаачийн төрсөн дүү 19 настай эрэгтэй Б, 20 настай эрэгтэй Э гэх нар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон. Гэмт этгээдүүдийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс  баривчилж улмаар эл хэргийн шүүх хурал жил гарангийн хугацаанд үргэлжилсний эцэст 19 настай Б-д шүүхээс бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байдаг.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай юм бэ
харамсалтай юм бэ
2020-08-04 13:11

Энэ бол сэтгэхүйн өөрчлөлт.Энэ их �##�аан хядаантай тоглоомоос болсон байх.22 хон нас гэдэг бараг л хүүхдээрээ.Мөн сэтгэцийн өвчтэй байсан байх дөө.Хөөрхий ээж нь харамс�##�тай юм аа.Үрдээ �##�уулна гэдэг

Зочин
Зочин
2020-08-04 13:23

ХҮҮХДҮҮДИЙГ ДЭНДҮҮ ЭРХЛҮҮЛЭХ ЮМ.ЯЛАНГУЯА ЭЭЖ НАР.ИХ ХАЙРЛАХААР ӨӨРИЙГӨӨ ЯАЖ Ч БАЙСАН МИНИЙ ЗӨВ ГЭЭД Л ОДООНЫ НУСНУУД БОДООД ДАВАРДАГ БОЛОЛТОЙ.ТӨРСӨН ҮРДЭЭ АЛУУЛНА ГЭДЭГ АРАЙ Л ХАРГИС БАЙНА.

Зочин
Зочин
2020-08-04 13:30

Энэ харгис б�##�мад з�##�уу ингээд үхсэн нь ч дээр. Хүний сайхан охинтой гэрлэж хадмуудыгаа зовоож нэгэн айлыг зовлонд оруулах бсан ч юм билүү. Ээж хүү хоёрын тавилан л юм даа хөөрхий.

Зочин
Зочин
2020-08-04 13:32

Гэхдээ зарим ээжүүд өөрсдөө сэтэгчийн өвчтөй тэвчиж тэсхийн аргөгү
й амьд шулмууд бдаг

Зочин
Зочин
2020-08-05 17:18
Reply to  Зочин

tiim eejuud zunduu bii. yer n huuhdee usguj humuujuulj chadaggui ooriinh ni buruu ih baigaa

Зочин
Зочин
2020-08-05 17:16
Reply to  Зочин

cmg truuleh gj yjj zowj tordin mdkuu ci olon yum hutsj bhaar grj ajil hj eejdee suu briad or ml mne

Ттттт
Ттттт
2020-08-04 16:59
Reply to  Зочин

Чи бас нэг жарг�##� нь ихэдсэн мансуурсан бацаан уу?!! Гэрээсээ гараад ажил төрөл хийж түрээсийн байраа олоод амьдраад үз дээ

Зочин
Зочин
2020-08-04 14:13

Ямар ч байсан эв эрүүл хүн биш байна. Төрсөн эхийгээ �##�на гэдэг хамгийн том нүгэл . Түүнийг эрүүл хүн хийхгүй.

Зочин
Зочин
2020-08-04 18:07
Reply to  Зочин

Хар тамхичин байсан байх

Um maanii badmi hum
Um maanii badmi hum
2020-08-04 14:22

Яг баттай мэдээлэл байлгүй дээ.

bossiin BOSS
bossiin BOSS
2020-08-04 15:17

20 hedtei dvv nar ymar aimar bnaa...s#a nariin mochiig n sanjuulah ymsan yaala gj torson eej.egchiigee engene we...

Ттттт
Ттттт
2020-08-04 16:57

Төрүүлсэн үр дээ тамлуулаад толгой нь с�##�ахаар скочдуулна гэхээр хэлэх ч үг �##�га????Энэ хүү хар тамхичин л байсан даа.Эрүүл хүн ийм үйлдэл хийгээд орж гараад явж байх уу?!!!
Хар тамхичин бацаанууд олон болсон шүү!! Ял нь их хөнгөн байгаа.1,6

Zochin
Zochin
2020-08-04 18:33

End engiin irgedin asuudal bolhoor zuragtai buh medeelel neg honogin dotor garchihsan, uur tsonhoor unasan humusin medeelel bolohoor gardaggui sonin shu

Zochin
Zochin
2020-08-04 21:58

Arai denduu niigem bolood bna shu

Зочин
Зочин
2020-08-05 17:19

ene ghde eejtege hreldeed ch yumuu snaabdgv bdlaar esgb bol har tmhi ntr hrgleed esgb bol sogtuu ntr bj bgd eejtege hrldj zodoldj hutga showg dree tulk snaandgv bdlap uildsen hrg bj bolno tgd aigaad eejige gar holiin boogd hd honiulsn

Зочин
Зочин
2020-08-10 18:59

Eejiinxee achiig medexgvi artsaagvi g###g chini Udii xvrtel usguj ugj bxad yaj chadaj bna Vxexdee adgiin muugaar vxleedee chi

Холбоотой мэдээ

Back to top button