Нийгмийн

“Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс” Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1000 дугаарт захирамжийн дагуу “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт шилжсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжаар “Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын даргаар  Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, “Бага, дунд, өндөр, төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын даргаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар тус тус ахлан ажиллаж байна.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам ахалсан комиссын бүрэлдэхүүн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны 640 сурагчтай сургууль, 23-р хорооны 150 ортой цэцэрлэг, 8-р хорооны 67 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгуудад комиссын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button