Нийгмийн

“Нэг хот-нэг стандарт” баримт бичиг боловсруулагдлаа

НЭГ ХОТ НЭГ СТАНДАРТ БАРИМТ БИЧИГ

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нь “Нэг Хот Hэг Стандарт” зорилтот жилийн хүрээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор захиалагч, гүйцэтгэгч болон ашиглагч байгууллагуудад нийслэлд хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, хүлээн авах, бүртгэх, ашиглах үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, удирдамжаар хангах зориулалт бүхий “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын баримт бичиг” -ийг боловсруулж өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэн ажиллаж байна. Тус баримт бичгийн эхний ээлжийн 14 баримт бичиг боловсруулагдаж бэлэн болсон бөгөөд доорх холбоосоор орж танилцах боломжтой.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын баримт бичгийн жагсаалт

  1. Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах шаардлага
  2. Хашаа, хайс, хашлаганд тавигдах ерөнхий шаардлага, хэрэглээ
  3. Хүүхдийн тоглоомын талбайн эрүүл, аюулгүй орчны бүрдүүлэхэд тавигдах шаардлага
  4. Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах шаардлага
  5. Унадаг дугуйн замын төлөвлөлтөд тавигдах шаардлага
  6. Тээврийн хэрэгслийн зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах шаардлага
  7. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулах сандалд тавигдах шаардлага
  8. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулах хогны саванд тавигдах шаардлага
  9. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулах гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжид тавигдах шаардлага
  10. Нийтийн тээврийн үйлчилгээнд тавигдах шаардлага
  11. Хүүхдийн автобусанд тавигдах шаардлага
  12. Такси үйлчилгээнд тавигдах шаардлага
  13. Нийтийн тээврийн автобусны зогсоолд тавигдах шаардлага
  14. Такси зогсоолд тавигдах шаардлага

Эх сурвалж: http://standard.ub.gov.mn/

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button