УЛС ТӨР

Хүүхэд харах үйлчилгээ онгирох сэдэв биш. Эсрэгээрээ ЭМГЭНЭЛ шүү, эмэгтэй гишүүд ээ

УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр орой толгой дараалан, нүүр хуудсандаа хоёр настнуудыг өдөр өнжүүлэхэд хамруулах шаардлагатай 2 тэрбумын төсвийг суулгууллаа гэж бичиж, сайрхацгаав. Уг нь бол нэг их онгироод, дайнд орж, далай ширгээсэн мэтээр зарлаад байх үйлдэл биш л дээ, энэ. Эсрэгээрээ ухаантайхан хүн харахад их инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй асуудал.

УИХ-ын эмэгтэй гишүүд бүтээсэн карейрь, амьдралын чанараараа өнөөдөр олон нийтээс хол тасарчихсан. Тэдний хэн нь ч  хоёр настай хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөхгүй. Үүдээр нь шагайлгахыг хүсэхгүй нь ч тодорхой. Учир нь, өдөр өнжүүлэх бол хэтэрхий тухгүй, стандартгүй орчин. Орон сууцны  хэдэн өрөөнд хүүхдүүд түгжиж, кашхан буцалгаж өгчихөөд, аав ээжийг нь ирэх хүртэл харж өгдөг, ийм л үйлчилгээ юм. 

Тэнд насны онцлогт нь тохирсон сургалт, танин мэдэхүйн хичээл орохгүй. Эрүүл мэндийн байдлыг нь хянахгүй. Хүүхдийн хөгжүүлэлтэд огт анхаарахгүй. Зүгээр л “харж өгнө”. Товчхондоо бол, ээж аавынхаа өврөөс салаагүй бяцхан үрс ямар ч сонголтгүйгээр нэг байшинд хашигдахыг л хэлж байгаа юм. Ингээд бодохоор баярлахаас илүү ийм ганцхан жимтэй алхам руу түлхэж байгаа төрдөө гомдохоор тийм үзэгдэл билээ.

Ээж аавууд өдөр өнжүүлэхэд хүүхдээ хүргэж өгөөд “За, дүүрсэн хэрэг” хэмээн нүдээ аньж, хаалгыг нь хаагаад ажил руугаа яарах тийм боломжийг эмэгтэй гишүүд олгож байгаа юм. Арай дөнгүүр сонголт байгаа бол хоёр настай үрсээ ээж аавууд өдөр өнжүүлэхэд өгөхгүй. Ийм эгзэг,ядарсан, аргагүйдсэн эцэг эхчүүдийн сэтгэл дээр эмэгтэй гишүүд тоглолт хийж, өөрсдөө хөөрөн баясаж байгаа нь их эмгэнэлтэй.

Төсвийн тодотголд 2 тэрбум суусны дараа УИХ-ын  эмэгтэй гишүүд толгой дараалан сээлфи хийж, өөрсдийгөө магтаж, шогширцгоов. Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулбал  коронавирүс тусна. Өдөр өнжүүлэхийн бүгчим өрөөнд аваачаад хорьчихвол өвчин тусахгүй гэж үзсэн төрдөө тэд баярлаад байгаа бололтой.

Ийм хэмжээний эмээх ч мэдрэмжгүй эмэгтэй гишүүд нэг бүлэг байгуулж, нийгмийн тулгамдсан асуудлын төлөө дуугарна гэж буй. Нүүр хуудсандаа бүлгээрээ лобби хийж, нэг ажил амжууллаа гэдгээ нэгдсэн сэтгэгдлээр ч зарлаж чадахгүй  хувийн ядмаг пиарт дуртай хүүхнүүдийн төлөвшил үнэртэв. Парламентын танхимаас хачин хачин сээлфи оруулж суугаа эмэгтэй гишүүдээс өчигдөр үнэндээ ичив.

Дахин хэлье. Та хэдийн наад бүтээсэн асуудал тань үнэндээ бол онгирох сэдэв биш. Эсрэгээрээ эмгэнэл шүү. Ном унш, юм үзсэн юм шиг “данагар” бай, эмэгтэй гишүүд ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-08-28 11:46

Ulaan shouchinguud ichdeg boloosoi sairxax yum a olj dee oorsdoo 2 nastai xuuxdee odor onjuulexed ogox bolow uu xarax yumsan zarim neg emee bolson l bgaa ach zee naraa tiim gazar ogox bolow uu

Зочин
Зочин
2020-08-28 13:45
Reply to  Zochin

Шоудах шаардлага МАН-д байхгүй ээ!
Танай нэг хүүхэн шиг Цэдэнб�##� гуайг өөрсдөө хэлмэгдүүлчээд одоо шоудахгүй шүү!
Бараг л одоогийн ЗГ-ыг хэлмэгдүүлсэн гэх шахан шоудахаасаа харин та нар ичээрэй!

Зочин
Зочин
2020-08-28 20:10
Reply to  Зочин

Б�##� даргыг АН хэлмэгдүүлээгүы шүү дээ, өөрийнх нь30, 40 жил зүтгэсэн нам, тухайн үеийн засаг төрийн томчууд л хэлмэгдүүлсэн шүү дээ, хэтэрхий улс төржих хэрэггүй.

zochin
zochin
2020-08-28 12:15

Namaaraa. Unadag. Niigmiin. Hongoruud

Зочин
Зочин
2020-08-28 12:51

Hha iimel humuusig ta nar songoo buzde

uhaantnuudad hicheel zaana
uhaantnuudad hicheel zaana
2020-08-28 13:17
Reply to  Зочин

ta nar songoo bizdee geh ym chi ch bas sanalaa uguu bizdee ergvv hvvr be

Ээж
Ээж
2020-08-28 13:41

Сонгосон нь харин их хэрэгтэй зүйл боллоо шүү дээ!

Ээж
Ээж
2020-08-28 13:40

Ийм л хүмүүс гээд байх юм байхгүй шүү! Эсэргүүцэж байгаа хүмүүс, хүүхэд хохирох вий гэсэндээ бус санаачилсан хүн нь Ануужин байсанд л гол нь байгаа юм. АН-н атаархсан хэдэн тэнэгүүд хамаагүй, ард түмэн их баярлаж байгаа шүү дээ!

sara
sara
2020-08-28 17:15

iim yumnuudiig yah gj songosiim be.buyan jagaa helee.biz de.aashtai ch shudarga hun shuu.daanch odindood bn.

Уншигч
Уншигч
2020-08-28 18:20

Яг л зөв нийтлэл бичсэн байна. Үнэхээр эмгэнэл.

Холбоотой мэдээ

Back to top button