Нийгмийн

Амралтын өдрүүдэд 14 хүн осолдсны дөрөв нь хүүхэд байна

2020.09.19-20-ны өдрүүдэд нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 441 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Ослын улмаас 14 хүн гэмтсэний 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-11
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн  байна.

2020.09.19-ний 21:00 цагийн орчимд Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 3-р баг сумын төвөөс  баруун зүгт 20 км, шороон замд “Хүнхий” гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож,  жолооч Д-ын амь хохирсон.

2020.09.20-ны 00:08 цагийн орчимд Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын 3-р баг “Рашаантын ам” гэх газар хатуу хучилттай замд Misibishi Rajero  автомашин онхолдож зорчигч, 45 настай, эмэгтэй С-н амь хохирсон.

2020.09.20-ны 01:25 цагийн орчимд Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг аймгийн төвөөс зүүн хойш 5км асфалтан замд “Рашаантын ам” гэх газар Volvo FH440 маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 орчим настай, эрэгтэйн амь хохирсон.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлж ажилласан  байна.

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 278 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

            Нийслэлийн хэмжээнд хүн гэмтсэн гэх дуудлага мэдээллийн дийлэнх хувь нь явган зорчигч автомашинд мөргөлдөх хэлбэрээр гарч байна. Иймд явган зорчигч та зам хөндлөн гарахдаа явган хүний гарц гарамтай хэсгээр гарах, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах бол ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн өнгөрөөгөөд өөрийн аюулгүй байдлыг хангасны дараа зам хөндлөн гарахыг анхааруулж байна.

Жолооч та бүхэн явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэйгээ битгий мартаарай.

Эх сурвалж: ТЦА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button