Нийгмийн

Л.Мөнхтүшиг: 200 орчим холимог иргэдийг тусгай үнээр байрлуулна

Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам болон Улсын онцгой комиссын Шуурхай штаб хамтран коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээллийг өглөө.

“2020 оны нэгдүгээр сарын 6-наас есдүгээр сарын 22-ныг хүртэл дэлхийн 81 улсаас 22.181 иргэнийг эх орондоо авчирлаа. 15.685 иргэнийг тусгай үүргийн онгоцоор, 4176 иргэний БНХАУ-аас авчирсан. Үүнд бага насны хүүхэдтэй 2659 гэр бүл ирсэн. Есдүгээр сарын нислэгүүд төлөвлөгөөний дагуу явж байна. Монголд хөрөнгө оруулалт хийдэг, хөдөлмөр эрхэлдэг оршин суух зөвшөөрөл бүхий холимог 200 орчим гэр бүлүүдээс ирэх хүсэлтээ гаргасан.

Тиймээс есдүгээр сарын 29-ний өдөр нэг нислэг үйлдэж, иргэдийг “Рамада”, “Новотел” зочид буудалд тусгай үнээр байрлуулах учир манай тусгаарлах байруудад асуудал үүсэхгүй. Япон улсад сурдаг, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 400 гаруй иргэний хүсэлт хүлээн авсан. Япон улс 159 улс руу хилээ хаасан. Гэхдээ тодорхой улсуудад хилийн хоригийг сулруулах арга хэмжээ авч байгаа. Бид Япон улс дахь ЭСЯ-тай нислэг хийх талаар зөвлөлдөж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button