УЛС ТӨР

“УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайханыг чөлөөлж, Р.Дагданг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

“УБЦТС” ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улмаар түүний оронд тус байгууллагын дэд дарга Р.Дагданг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Түүнийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу “УБЦТС” ТӨХК-ийн ТУЗ чөлөөлөх шийдвэр гаргасан аж. Тэрбээр, 2016 оны есдүгээр сард тус газрын даргаар томилогдон ажиллаж байв.

Харин түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Р.Дагдан нь улстөрийн хүрээнийхэн дунд УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын хүн хэмээн яригддаг.

Ташрамд дурдахад, 1800 орчим ажилтантай тус ТӨХК нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд 0,4-35 кВ-ын хүчдэлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээдэг бөгөөд сүүлийн жилүүдэд сайн ажилласан гэх үнэлгээг аваад байсан билээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
gal
gal
2020-09-23 13:57

Bayarsaihan mash sain manager baisan shu ..

boyar
boyar
2020-09-24 21:05
Reply to  gal

tiim shuu

Зочин
Зочин
2020-09-24 21:04
Reply to  gal

tiim shuu

Od
Od
2020-09-23 22:44
Reply to  gal

Lol

Холбоотой мэдээ

Back to top button