УРЛАГ

С.Жавхлан “Монголоороо байгаасай” тоглолтоо түр хугацаанд хойшлуулжээ

Өнөө жилийн УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон, Гавьяат жүжигчин С.Жавхлан “Монголоороо байгаасай” тоглолтоо энэ сарын 26-нд хийхээр товлоод байсан  билээ.

Тэгвэл тэрбээр тоглолтоо түр хугацаагаар хойшлуулжээ. Энэ талаар цахим хуудсандаа “1.Ойрын өдрүүдэд “Цас бороо орно хүйтэрнэ ээ” гэсэн мэргэжлийн байгууллагаас анхааруулга ирлээ.

2. Маш олон настан буурай нар ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол “хараа мууджээ”, “хөл мууджээ”, “хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ” гэсэн маш хүндэтгэх шалтгаануудыг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна. Та нар минь сэтгэгдлээ үлдээгээрэй. Хүнд-итгэсэн Самандын Жавхлан” гэжээ.

1. Ойрын өдрүүдэд "Цас бороо орно хүйтэрнэ ээ" гэсэн мэргэжлийн байгууллагаас анхааруулга ирлээ.2. Маш олон настан…

Posted by Самандын Жавхлан on Thursday, September 24, 2020

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button