Нийгмийн

Арлангийн бүсгүйчүүдийн наргиан нь ам зөрөхөд хүрч магадгүй

Хонь

Таны гэр бүлд бага зэргийн маргаан гарах, ойр дотныхоо хүмүүстэй үл ойлголцох байдал үүсч магадгүй. Хэрэв асуудал гарвал аль болох буулт хийх хэрэгтэй. Ингэснээр та эерэг тайван байдлыг гэр бүлдээ бий болгож чадах юм. Гэхдээ хэт өгөөмөр зан нь эргэн тойрныхныг тань бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох хандлагатайг санаарай.

Үхэр

Амьдралд болох таагүй зүйлс түр хугацаанд болох тул тайван ханд тэгэхгүй бол өдрийн турш сэтгэл санаа хүндхэн байна. Мөнгө төгрөгөө гээгдүүлэх эсвэл хулгайд алдаж магадгүй. Эрчүүдийн хувьд тодорхой хугацаанд ирээдүйн хүсэл сонирхлоо орхиход хүрнэ. Үе тэнгийн ойр дотнын хүмүүстээ анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Ихэр

Энэ өдрийг харилцаа холбоо тогтоох, уулзалт хийх, бүтээлч эрэл хайгуул хийхэд зориулаарай. Эхэлсэн зүйлээ дуусгахын тулд аар саар зүйлд цагаа үрэх хэрэггүй. Амьдралын эрч хүч болон дур булаам байдал тань нэмэгдэнэ. Эцэг эхийн зүгээс тавих анхаарал халамжийг төвөгшөөн хүлээн авах хэрэггүй. Тэд үргэлж таны сайн сайхны төлөө гэдгийг санаарай.

Мэлхий

Алсыг зорьсон ажил тань бүтэмжтэй байж, хаа холоос зүтгэсэн тань талаар болохгүй. Энэ хүсэл зориг тань таны ирээдүйд ихээхэн ашиг тусаа өгөх болно. Хамгийн ойрын хүнтэйгээ зөвлөлдөх шаардлага тулгарч магадгүй тул боломжийг хайж байгаад илэн далангүй ярилцаарай. Замд тулгарсан саад бэрхшээлийг хамтын хүчээр даван туулаарай.

Арслан

Гэнэтийн осол аваар, машин техник, цахилгаантай холбоотой ямар нэгэн зүйл тохиолдож болзошгүй тул бүх үйл хөдлөлдөө үргэлж хянамгай байхыг зөвлөж байна. Эрчүүд танилтайгаа уулзахдаа хий цэцэрхэх, байхгүй зүйлийг байгаа мэт худал ярьснаасаа болж эргээд гарах гарцаа хайх байдалд хүрнэ. Харин бүсгүйчүүдийн тоглоом наргиан нь ам зөрөхөд хүрч магадгүй.

Охин

Эрсдэлтэй ч гэлээ ирээдүйд үр нөлөөгөө өгч болох ажлыг та өөрийн хүсэл сонирхлын үүднээс хийхийг хүснэ. Энэ нь бусдын нүдэнд ч хэрэгтэй ашигтай зүйл болж харагдахгүй. Өөрт ирэх сансрын энергийг хүлээн авч бүх ажил үйлсээ бүтэмжтэй болгоно. Үдэш орой бэртэж гэмтэх, элдэв таагүй явдлаас сэрэмжлэх хэрэгтэй. Эрүүл мэндэд муугаар нөлөөлж мэднэ.

Жинлүүр

Сэтгэл татам байдал тань бусдад нөлөөлж, хувийн болон уран бүтээлийн уулзалтууд үр дүнтэй болно. Бүтээлч сэтгэлгээ тань хамтран ажилладаг хүмүүст нөлөөлж, ажлын үр дүн нэмэгдэж, амжилтад хүргэнэ. Таны эрч хүчтэй байдал нь бусад хүмүүст ч эерэг нөлөө үзүүлж үлгэр дууриал болж чадна. Хайр дурлалын асуудал бүх зүйлээ дагаад бүтэмжтэй байна.

Хилэнц

Таны ажиллах чадвар өндөр байх тул ямар ч үүрэг даалгавар, ялангуяа анхаарал ихээр шаардсан ажлыг амжилттай гүйцэтгэж чадна. Албан тушаал ахих, санал оруулах зэрэгт тохиромжтой. Эхлүүлсэн ажил бүр тань амжилт дагуулах магадлалтай. Гэвч хичээл зүтгэл, идэвх чармайлт илүүтэй шаардаж байж үр дүнг нь хүртэнэ гэдгийг санаарай.

Нум

Ажил дээрх асуудлууд аяндаа шийдвэрлэгдэх болохоор амьдралаас аз жаргалтай хором мөч бүхнийг аваарай. Сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгах талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэт их ачаалалтай ажилласнаар энгийн хялбар ажил ч залхмаар байж болзошгүй. Өдрийнхөө хандлагат буруу өгөлгүй хүрээлж буй найз нөхөд, хүмүүст анхаарлаа хандуулаарай.

Матар

Нарийн мэргэжлийн хүмүүс, уран бүтээлч хүмүүсийг одод ивээж байна. Тэдний хувьд сэтгэн бодох чадвар улам ихээр нэмэгдэж, эрч хүч дүүрэн байна. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байж сексийн байдал өсөн нэмэгдэнэ. Хувийн болзоо, найрсаг уулзалтууд ар араасаа өрнөнө. Хайртай хүндээ цаг зав харамгүй гаргаарай.

Хумх

Аливаа тулгарах саад бэрхшээлийг үл тоон санал болгосон шинэ төслийг хүлээн авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Харилцагч болон хамтрагчтайгаа харилцаагаа муутгах хэрэггүй. Зөвшилцөлд хүрсэн гэж бодож буй асуудлаа ахин нэг харахад буруудахгүй. Гэр бүлийн харилцаанд нөлөөлөхүйц эд материалын нөхөгдөшгүй алдагдал гарах магадлалтай.

Загас

Ихэнх хүмүүс гэгээрсэн мэт санагдаж, өөрийн үнэ цэнтэй бүхий л чанаруудаа үзүүлэх болно. Танд байгаа мөнгөнөөс илүүтэйгээр төсөөлөл болон бүтээлч чанартаа анхаарлаа хандуулах юм бол олон зүйлийг хийж бүтээх боломжтой. Жижиг сажиг эвгүй зүйлс болон таагүй үйлсийг март. Хором бүрийг аз жаргалтайгаар мэдэр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button