Нийгмийн

“Хоёр хүн эдгэрч, эмчлэгдэж буй хүний тоо найм боллоо”

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа:

"Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний тухайд 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй хүн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 313 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 305 нь эдгэрчээ.

Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалын ажиглалтад, 4 нь гэрийн ажиглалтад байгаа бол 291 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д коронавирусийн улмаас 8 хүн эмчлэгдэж байна. Тэдгээр өвчтөний 6 нь хөнгөн,2 хүн хүндэвтэр байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button