НийгмийнХУУЛЬ

“124-р сургуулийн багш нар хүүхдийн хурууг арагш дарж, нуруу руу нь хүчтэй цохиж хүчирхийлдэг”

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 124-р дунд сургуулийн нэр бүхий багш сурагчдаа зодож байхыг харсан нийгмийн ажилтныг сургуулийн захирал нь “Чимээгүй байхгүй бол ажлаас хална” хэмээн сүрдүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр тус сургуулийн нийгмийн ажилтан Ө.Саруулзаяа ангиудад гэнэтийн дотоод хяналт хийж хичээлийн явц, үйл ажиллагаатай танилцаж байх үеэр тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багш н.Даариймаа наймдугаар ангийн нэр бүхий таван сурагчийг зогсоон алгадаж байхыг харж, сургуулийн захиралдаа хэлсэн аж.

Гэтэл тус сургуулийн захирал Х.Чулуунбаатар нь нийгмийн ажилтандаа “Орж ирээд удаагүй байж битгий олон юм яриад бай, чимээгүй байхгүй бол ажлаас чинь хална” хэмээн сүрдүүлсэн гэх. Бид асуудлаар тодруулга авахаар ажлаасаа халагдсан гэх 124-р сургуулийн нийгмийн ажилтан Ө.Саруулзаяатай ярилцлаа.

-ХҮҮХДИЙГ НОМХОН ЗОГСООЖ БАЙГААД “ХӨДЛӨХ ЮМ БОЛ ХОХИНО ШҮҮ” ГЭЭД НУРУУ РУУ ХҮЧТЭЙ ЦОХИЖ ЗОДДОГ-

-Таныг захирал тань “ажлаас хална” хэмээн дарамталсан тухай мэдээлэл ирсэн юм. Тухайн өдөр юу болсныг хэлж өгөөч?

-Тиймээ. Есдүгээр сарын 28-нд удирдлагын багынхан /захирал, дотоод хяналтын ажилтан, гурван сургалтын менежер/ сургуулийн дотоод хяналт хийж явсан юм. Шалгалт дууссаны дараа би ангийн багш нарт өөрийгөө танилцуулах бас асуудал үүсвэл хандаарай хэмээн хэлэхээр анги ангиар ороод явсан.

Би өөрөө йогын багш бас хүүхэд хамгааллаар мэргэшсэн хүн л дээ. Ингээд дараагийн анги руу орохоор явж байхад нэг ангиас “Чад, пад” хийх чимээ гарахыг сонсоод яваад ортол түүхийн багш н.Даариймаа таван хүүхэд алгадаад зогсож байсан. Тэгэхээр нь би “Чи яагаад хүүхэд алгадаж байгаа юм” хэмээн асуухад “Яадаг юм, энэ хэд цаас шидээд байсан юм” гэж хэлсэн.

Би ч уурлаж “Чи яахаараа хүүхэд алгаддаг юм” гээд н.Даариймаа багштай тусад нь уулзсан. Тэгээд асуухад, “Эдний ангийн хүүхдүүд угаасаа их сахилгагүй. Би гурван удаа сануулга өгөөд тэгээд алгадсан” гэх зүйлсийг хэлсэн. Ер нь ангийнх нь хажуугаар хүүхдүүдийг номхон зогсоочихсон, дэвтрээр цохиж, зодохтой удаа дараа таарч байсан. Мөн нэр бүхий хэдэн багш даалгавар хийгээгүй нэгдүгээр ангийн хүүхдийг шийтгэх, хичээлийг нь нэмж өгөх зэргээр шийтгэдэг. Мөн хүүхдийн гар хурууг арагш нь дарах, номхон зогсоож байгаад “Хөдлөх юм бол хохино шүү” гээд нуруу руу хүчтэй цохих гэх мэтээр зүй бус харьцаж байсныг үзлээ. Би хэдийгээр энэ сургуульд орж ирээд удаагүй ч хүүхдийн хүчирхийллийг өөрийн нүдээр хараад, зүгээр сууж чадаагүй.

-Та тус сургуульд нийгмийн ажилтнаар ороод хэр удаж байна вэ?

-Би тус сургуульд есдүгээр сарын 4-нд ажилд орсон.

-ХҮҮХДҮҮДЭД 108 ДУГААР БАЙДГИЙГ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ-

-Хүүхэд зодож байгааг захиралдаа хэлсний дараа тухайн багшид ямар арга хэмжээ авсан бэ?

-Шийтгэх нь бүү хэл намайг “Багш нарыг турхирч, сургуулийн нэр хүндийг унагаалаа. Сургуулийн дотоод нууц задрууллаа. Одоо би чамайг ажлаас чинь хална” гэж дарамталсан. Түүнчлэн бага ангийн менежер нь намайг дуудаад “Чи одоо хүүхдүүдэд юу яриад байгаа юм. 108 дугаарын тухай битгий яриад бай. Шаардлага хүлээж авахгүй гомдоллоод байна” гэж байгаа юм даа. Би захирлаасаа “Намайг ажлаас халж байгаа үндэслэлээ тайлбарла” гэтэл “Хүчирхийллийг гадагш гаргалаа” гэх ухааны юм хэлсэн. Сургуулийн боловсролын байгууллага хэр нь ийм увайгүй үйлдэл гаргасанд үнэхээр харамсаж, бас гайхаж байна.

-Тэгэхээр таныг ажлаасаа чөлөөлөгдсөн гэж ойлгож болох уу.

-Хараахан үгүй. Би энд өдөр бүрийг айдастай өнгөрүүлж байна. Ямар сайндаа өөрийнхөө өрөөнд хаалгаа түгжээд суух вэ дээ. Захирал нь өрөөний хаалга балбаад “Гараад ирээч чи муу” гэж элдвээр хэлж, сүрдүүлж байна. Тиймээс би энэ асуудлаар Нийслэлийн боловсролын газар, Хүүхэд хамгааллын газар, цагдаа гээд бүхий л газарт эрхээ хамгаалуулахаар хандсан байгаа. Хэн нэгэн хүн өрөөнд минь орж ирээд зодвол би яах билээ.

-Зохих байгууллагуудад хандаад юу болсон бэ?

-Хэд хэдэн газарт хандсаны дараа хамгийн эхэнд цагдаагийн байгууллагаас ирж, захиралтай уулзсан. Гэтэл тэр хүн өөрийнхөө арьсыг хамгаалах гэж намайг хамгийн муугаар харлуулж ярьсан байсан. Үнэндээ энэ сургуульд багшийн ёс зүй, ажлын байрны хувцаслалт, цэвэрлэгээ ариутгал маш хангалтгүй. Тиймээс би зохих ёсны шаардлагыг багш, ажилчдад тавьсныхаа төлөө өнөөдөр муу хүн болоод байна.

Бүгд “Энэ одоо шинээр орж ирчхээд юу гээж байгаа юм” гээд миний үгийг сонсох нь бүү хэл, сөрөх нь олон. Цагдаа гарсны дараа захирал надад “Одоо би чамайг хална. Би чиний эсрэг баримт бүрдүүлж байгаа” гэсэн. Энэ сургуулийн хүчирхийллийг ил гаргасныхаа төлөө би өөрөө хохирогч болоод байна. Хүчирхийлэлд өртсөн, зодуулсан байж болзошгүй нүүр нь соривжсон хүүхдээс “Энэ ямар сорви билээ. Юу болсон юм бэ” гэж асуусны төлөө үүнийг миний эсрэг ашиглаж байна.

-“ЧИ МУУ МИНИЙ ХҮҮХДИЙГ СОРВИТОЙГООР ДУУДДАГ ХЭН БЭ” ГЭЭД ЗАНАЛХИЙЛЖ ЗАНДАРСАН-

-Яагаад үүнийг таны эсрэг ашиглана гэж?

-Мөн л ангиудаар шалгалт хийгээд явж байхад, нэг хүүгийн нүүрэнд сорви үүссэн байсан юм. Тэгэхээр нь би тухайн хүүг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй, бусдад зодуулсан биш байгаа гээд асуусан. Гэтэл нэг аав орж ирээд “Чи муу миний хүүхдийг сорвитойгоор дууддаг хэн бэ” гээд заналхийлж зандарсан. Ингээд дараа нь хүүхэд хамгаалал, эрхийн асуудлаар эцэг эхийн зөвлөлтэйгөө хуралдаж байтал тэр аав дахин орж ирээд заналхийлж, сүрдүүлсэн. Би энэ байгууллагыг хүчирхийлэлгүй, хүүхэд бүрийн сурах эрх нь нээлттэй, найрсаг уур амьсгалтай болгохыг хүссэн юм. Хожим сонсох нь тэр аав хүүхдийн эцэг биш, захирлын тавиул хүн байсныг мэдсэн.

-Таны одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн маш хэцүү байна. Ямар сайндаа л эргүүлийн цагдааг дуудаж байх вэ дээ. Бас хуульч дуудсан байгаа. Би бүх шатны дарга, удирдлагад хэлж, хөлөө хүрэх газраа явах болно. Энэ байгууллага өмнө нь нийгмийн ажилтангүй байсан юм шиг байгаа юм. Ном журмын дагуу явж байгаа зүйл ширхэг ч байхгүй. Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүртэл энэ байгууллагад хүчирхийлэл үйлдэгдээд удаж байгааг хэлсэн. Тэгэхээр захирал менежерүүд нь дотроо хав дарчихдаг байхыг үгүйсгэхгүй. Би ажлынхаа хүрээнд хичээлдээ ирэхгүй байгаа хоёр хүүхдийн гэрээр ороход нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Зургадугаар ангийн хүүхдийг таван настай дүүг нь харуулах гээд хичээлд нь явуулахгүй байсан. Таван настай хүүхэд доогуураа турсикгүй хагас нүцгэн, бохир орчинд амьдарч байсан. Харин нөгөө айлаар ороход мөн л зургадугаар ангийн хүүхдийг хэт зодож, шийтгэснээс хичээлдээ явахгүй гээд эмээ нь малчин болгоно гээд Увс аймаг руу дагуулаад явсан байсанд аймгийнх нь ГБХЗХГ-руу холбогдож, тухайн хүүхдийг сургуульд хамруулах хүсэлтэй буйгаа уламжилсан.

-Олон эрсдэлийг үүрэн байж, энэ бүхнийг хэвлэлд хэлж, олонд дэлгэж буй шалтгаан тань юу вэ?

-Би хүүхдийн байгууллагад олон жил ажилласан. Хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн хүн. Тиймээс ч энэ шударга бус байдлыг дараад, улам өөхшүүлээд байхыг тэвчээгүй. Энэ бүхний дараа надад хаана, хэнээс эзэнгүй тоосго ирж, хүчирхийлэлд автахыг таашгүй. Тиймээс ч хорооны цагдаагаа надтай ойрхон байгаарай гэж хэлээд байгаа. Энэ байгууллагаас халагдах ч, үлдэх ч хамаагүй би бүх муу муухайг нь дэлгэх л болно.


Х.ЧУЛУУНБААТАР:ХҮҮХЭД АЛГАДСАН БАГШИЙГ АЖЛААС НЬ ХАЛНА-

Ийнхүү бид 124-р сургуулийн нийгмийн ажилтан Ө.Саруулзаяатай холбогдож ийн ярилцлаа. Түүний хэлж буйгаар тус сургуулийн багш, захирал, менежерүүд нь сургуульд мөрдөгддөг наад захын стандартгүй бөгөөд хичээлээ ч мөн төлөвлөгөөний дагуу оруулдаггүй хэмээн хэлсэн юм. Түүнчлэн эцэг эхийн төлөөлүүдийн хэлснээр тус сургуулийн эрэгтэй багш гуравдугаар ангийн гурван хүүхдийг ангид нь зодож байхыг харсан гэлээ. Бид хоёр талын байр суурийг авч мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс тус сургуулийн захирал Х.Чулуунбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай сургуулийн багш, сурагчаа зодсон асуудал гарсан байсан. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Манай нэг багш хүүхэд алгадаад, хариуцлага тооцсон байгаа. Би нийгмийн ажилтандаа хариуцлага тооцоход, танай сайтад хандсан бололтой. Нийгмийн ажилтны хувьд ажлын байранд мөрдөгдөх наад захын зүйлсийг дагаж мөрддөггүй. Тиймээс ингээд та нарт хандсан байх.

-Сургуульд тань энэ мэт хүчирхийлэл үйлдэгдэж байгаад хэрхэн хяналт тавьдаг вэ. Хүүхэд алгадсан багшид нууц биш бол ямар арга хэмжээ авав?

-Тухайн багшид би өнөөдөр ажлаас нь халах тушаалыг гаргасан байгаа. Хүүхэдтэй зүй бус харьцаж, алгадсан нь мэдээж тухайн багшийн буруу. Нийгмийн ажилтны хувьд өөрөө энэ бүхнийг гардаж хийж буй хэр нь мэргэжлийн ямар ч ёс зүйгүй.

Манай сургуульд нүүрэндээ сорвитой нэг хүү байдаг юм. Тэр хүүхдийг анги дунд, хүүхдүүдийн дэргэд “Наад нүүр, амаа яачихсан юм бэ” гэж асууснаас болж тухайн хүүхдийн сэтгэлзүй өнөөдөр хүнд байна. Аав нь надтай уулзаж, “Хүүхдийг нь доромжилсон нийгмийн ажилтныг цагдаа, шүүхэд өгнө” хэмээн хэлсэн.

-ХҮҮХЭД ЗОДСОН ГЭХ БАГШ НАРЫГ ГЭРЧЛЭХ НОТЛОХ БАРИМТ БАЙХГҮЙ-

-Миний сонссоноор нэг бус нэлээд хэдэн багш энэ мэт сурагчидтай зүй бус харьцдаг юм билээ?

-Хэлээд байгаа тухайн багш нарын хувьд ямар ч нотлох баримт байхгүй. Ажлаасаа халагдсан хүн байгууллагаа хохироохын тулд танайд ямар ч мэдээлэл өгч болно. Гол нь нотлох баримт хэрэгтэй.

-Хэрвээ багш сурагчаа зодоод, хүүхэд гэмтсэн бол та энэ тухай мэдэж байх үүрэгтэй тийм үү?

-Тийм. Тийм асуудал гарвал нийгмийн ажилтан нь надад цаг тухайд нь хэлэх ёстой. Учир нь сургуулийн нийгмийн ажилтан гэдэг чинь ажлын байрны чиг үүрэгт нь хүүхэд хамгааллын ажил байгаа.

-Урьд урьдын жилүүдэд танай сургуульд ийм асуудал гарч байв уу?

-Урьд нь багш сурагчаа зодсон асуудал гараагүй. 2017 онд манай сургуулийн сурагч хойд эцэг эхдээ зодуулсан асуудал гарч байсан. Түүнээс хойш бол ийм зүйл болоогүй. Манай сургууль гэр хороололд байдаг учир, зарим хүүхдийн эцэг эх хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй асуудал гарахыг үгүйсгэхгүй.

-Тэгэхээр таныг багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдтэйгээ уялдаатай ажиллаж, сурагчдынхаа тухай мэдээллийг үргэлж авч байдаг гэж ойлгож болох уу?

-Ойлгож болно. Тухайн нийгмийн ажилтны хувьд ажилд орсон цагаасаа хойш хүүхэд хамгааллын чиглэлээр ямарваа сургалт, хичээл орж байгаагүй хэр нь ийм асуудал яриад ороод ирсэн учраас би ажлаас нь халж байгаа юм.

-ХҮҮХДИЙГ ӨНГӨ ҮЗЭМЖЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ, ХҮҮХДИЙН НЭР ТӨРД ХАЛДСАН ЗӨРЧИЛ ГАРГАСАН-

-Халах гэж байгаа нийгмийн ажилтан нь хэзээнээс ажиллаж эхэлсэн юм бэ?

-Есдүгээр сарын 7-нд ажлаа хүлээж авсан. Түүнээс хойш ажил явдал гэсээр гурав хоног ирээгүй. Ингээд гурав хоног ажилдаа яваад хүүхэд өвдлөө гэсэн шалтгаанаар дахин долоо хоног ажилдаа ирээгүй. Тэгээд энэ нэгдэх өдрөөс эхлэн ажилдаа яваад “Багш хүүхэд зодлоо” гээд ороод ирсэн юм.  7, 8 хоног л ажилласан хүн юм. Тиймээс би тэр хүний өгөөд байгаа мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй.

-Таны ярьснаас нэг зүйлийг тодруулж болох уу?

-За. Болно.

-Түрүүн хэлсэнчлэн нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт явуулаагүй улмаас багш хүүхэд зодсон гэлээ л дээ. Танай сургуульд өмнө нь нийгмийн ажилтан байгаагүй юм уу?

-Манайх урьд нь нийгмийн ажилтантай байсан нь өөр сургууль руу шилжээд явсан. Ажлаа маш сайн хийдэг, ямарваа асуудал гардаггүй байсан. Шинэ нийгмийн ажилтны хувьд ажлаа хүлээж авсан хэдий ч хариуцлагагүй байсан учир иймэрхүү асуудал гарсан юм. Тэр хүний хувьд хүүхдийг өнгө үзэмжээр ялгаварлан гадуурхаж, хүүхдийн нэр төрд халдсан зөрчил гаргасан.

-Та үүгээрээ хүүхдийн нүүрэн дээрх сорвийг асуусныг хэлж байна уу?

-Тийм ээ. Тэр хүүхэд одоо сэтгэл зүйн хүнд дарамтад байгаа. Аав нь арга хэмжээ авч өгөөрэй гэсэн учир яах ч аргагүй хуулийнх нь дагуу ажлаас нь чөлөөлнө. Гэрээн дээрээ ч мөн туршилтын хугацаа гурван сар гэсэн байгаа. Энэ хугацаанд тухайн хүн зөрчил гаргавал арга хэмжээ авах нь хууль ёсны юм.

-ХҮҮХДИЙН СОРВИ, ЯАГААД БЭРТСЭН ШАЛТГААНЫГ НИЙГМИЙН АЖИЛТАН, АНГИЙН БАГШ НЬ АСУУХ ЭРХГҮЙ-

-Олон хүүхдийн дунд тухай хүүхдийн сорвийг асуусан учраас та тухайн нийгмийн ажилтныг ажлаас нь чөлөөлж байгаа гэж ойлгож болох уу. Нийгмийн ажилтан хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүүхдээс ганцаарчлан гэмтэл бэртлийн тухай асуух нь ажлын үүрэгт байдаг уу?

-Байдаггүй. Өнөөгийн нийгэмд хүүхэд баян, ядуу ямар ч байж болно. Хүүхэд хамгаалуулах, нэр төрөө хадгалах, амьдрах, суралцах, нийгмийн үйл ажиллагаанд оролцох үндсэн дөрвөн эрхтэй.

-Тэгэхээр хүүхэд илэрхий бэртсэн, магадгүй хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байсан ч, нийгмийн ажилтан нь шалтгааныг асуух ёсгүй гэсэн үг үү.

-Тухайн хүүхэд аваарт орсны улмаас нүүрэндээ сорви авсан. Бид түүнийг нь асуух эрхгүй. Тийм ёс байхгүй. Яаж байгаад ийм болсон шалтгаан нь тухайн хүүхдийн нэр төр байхгүй юу. Асуух ч эрх байхгүй. Бид тухайн нийгмийн ажилтныг үнэхээр ингэж асуусан уу хэмээн тухайн үед ангид байсан багш болон сурагчдаас асуухад бүгд баталсан. Тэгэхээр энэ нь хүүхдийн нэр төрд ноцтой халдсан хэрэг юм. Хүүхэд ямар ч царайтай байж болно. Бид асуух эрх байхгүй. Нийгмийн ажилтан хүн хүүхдээс тийм зүйл асуугаад явж байгаа нь өөрөө маш ёс зүйгүй үйлдэл.

-ИЙМ БАЙЖ ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТЭВЧДЭГГҮЙ “ХҮН БАЙ” ХЭМЭЭН ПОПОРЧ ЯВАА БОЛ ӨӨРСДӨӨСӨӨ ИЧИХ ХЭРЭГТЭЙ-

Ийнхүү бид танд сурагчаа зодсон гэгдээд буй асуудлаар хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэлээ. Үнэхээр сургуулийн захирлын хэлсэнчлэн ангийн багш, нийгмийн ажилтан нь хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй шарх сорвитой, эрсдэлд буй хүүхдээс шархных нь тухай асууж болохгүй юу? Хэрэв тийм зүйлийг асуух эрхгүй юм бол тэдгээр хүмүүс яаж хүчирхийлэлд өртсөн хүүхдийг таньж, тэдэнд туслах вэ? Юуны тулд “хүүхдийн төлөө” гэж цээжээ дэлдэн сагсалзах хэрэгтэй гэж?

Ийм зүйлийг хийж чадахгүй хэр нь өнөөдөр сүрхий царайлж, хүүхдийн хүчирхийллийг тэвчдэггүй “Хүн бай” хэмээн попорч яваа бол өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Өнөөдөр сурагчаа зодсон багшийг илчилсний төлөө нийгмийн ажилтан нь ажлаасаа халагдаж, өөр хэдэн хүүхэд цаашид энэ мэт хүн хүчирхийлэлд өртсөнийг, цаашид өртөхийг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

89 Сэтгэгдэл

    1. Эхлээд яам төрийн ####ба юу байдаг юм хандаад ажилдаа эргэж ор. Тэгээд ч тусыг эс олбол бүгдийг нь шүүхэд өгч ажилдаа эргэж ор ! Хуулийн зөвлөгөө ав, өөрөө хуулиа унш, өмгөөлөгч хай.

    1. Энэ сургуулийн 7р ангийн багш хүүхдүүдээр принтер авхуулж байга гэсэн багш нарын баяр гэж хүүхдүүдээс эцэг эхчүүд мөнгө цуглуулж байгаа ер нь ийм зүйл авах ёстой ч юмуудаа

  1. hudlaa medeelel tsatsah huulitai shuu! ireed huuhduudees bichleg hiigeed yariltslaga avaldaa. yariltslaga ugsun hun chin yamar hun bolohiig huuhduud heleed ugnu.

    1. Suragchidas asusan ch bolon bagshnar huuhdig zodoj haraj zuhej bga gui ym suragch dad oilgoh talas n helj yrij bnga zowoldog ym bi ene surguuli surdagda orto ih baharhdag ym bagshnar n hichelig zaah da mash sain huuhdudtei yriltsan sanal bodlin asuuj bdag iim bagshnartai surguulig oor hanas ch olku ym

      1. тийм байна өөрөө их сайн сургуульд сурдаг нь таны бичиж буй зүйлээс тод харагдаж байна.

      2. Захирдыг ажлаас нь х####. Ер нь ЕБС-ийн багш нар хүүхдийн нүдэн дээр хүүхэд зодож зодуулсан хүүхдийг бусад нь зодож дээрэлхдэг. Хүнлэг байх т####аар ямар ч төлөвшлийн тухай юм ярьдаггүй. Бүгд математикч болох юм шиг л хичээл хичээл л гэхээс хүн байх т####аар юу ч хийдэггүй.

    1. Zahiral ogthon ch muu hun bish bagsh bolon suragchid uuralj ogt bgagui mon suragch din tolo arag hemjenudig ih zohioj bsan ym
      Zahiral oroso barag gardaggui bagsh nar humusig zaginaj ogt ywaj bgagui ym

      1. Захир#### нь асуудлыг шийдэхийн оронд мэдээлэл зөрчил илрүүлсэн хүнээ ажлаас х####на гэж сүрдүүлэх нь хууль бус бөлгөө !

      2. Өөрөө хэддүгээр ангийн сурагч вэ ямар сурч байгаа чинь бичиж байгаа үгийн ####даа найрууллагаас харагдаж байна.

    2. Захир#### маань муу бишээ би өөрөө энэ сургуулийн сурагч харин энэ нийгмийн ажилтан гээд байгаа хүн маш худ####ч зүгээрэл асууд#### дэвэргэж байна

  2. Shine niigmin ajiltan hichel orj bhad genet orj irengute origo taniltsuulhin orond huuhdudig zaginaj chi ygaad nuurende soriwtoin be hemen huuhdig muulj zaginaj buduleg aashilsan
    Mon oroondo bhda haralin ug helj surguulig ogthon ch hundlehgui buduleg aashilsan ym
    Huuhdin tolo bh ystoi hun huuhdig zaginaj setgel sanaandan noloolj
    Muulsan
    Surguuli deer suragch dig muulj ogthon huni huwi nutsig hadgalalgui orilj muulj asuudlin helj bsan huuhdin huwin asudlig ingej hamagui yrij bolku ym

  3. Сайн байцгаана уу? Би энэ жил Их сургуулиа төгсөөд шинээр энэ сургуульд ажилд орсон. Ажилд орсон цагаас эхлэн Covid 19-ээр холбойтой сургууль өндөржүүлсэн бэлэн байд#### гээд 3н ээлжээр хичээллэж нэг ширээн дээр нэг сурагч сууж сург####тын үйл явц, ажил дүрэм журмынхаа дагуу хэвийн явагдаж байсан. Намайг ирсэн цагаас эхлэн энэ сургууль нийгмийн ажилтан авна гэж ярьж байсан. Уд####гүй Саруулзаяа гэх нийгмийн ажилтан ирж ажлаа хүлээн авсан цагаасаа эхлэн багш нартай ёс зүйгүй харьцан та нар ингэ тэг би хүүхдийн эрхийг хамга####ж байна гэх нэрийтлэлээр удаа дараа багш нарыг доромжилж та нар хууль дүрэм журам мэдкү хүүхэдтэй ажиллаж сураагүй гэх зэрэг ёс зүйгүй үг хэллэг хур#### цуглаан дээр ярьж байсан. Өөрөө мөн бараг ажил дээрээ байхаас байхгүй нь олон. энэхүү мэдээлэл дээр “Багш нар” гэж олон тоон дээр ярьж болохгүй болвуу. Сургууль дотоод журмынхаа дагуу асуудлыг шийдсэн. Ингэж олон нийтэд Сургууль, багш нар, сурагчидын нэр төрд ёс зүйгүй х####даж болохгүй ээ. Нийгмийн ажилтан хууль дүрэм журмын дагуу шаардлага тавих нь зөв гэхдээ энэ хүнд харьцаа, ёс зүйн хувьд ####даа их байгаа. Энэ сургуулийн з####уу багш мөн ирээдүйн олон сурагчидын боловсролын төлөө зүтгэж миний хувьд бид хамтын хүчээр нэгдэж нэг хүн шиг ажиллаж байж амжилтанд хүрнэ гэж боддог.

    1. Avatar Цэнхэр п####ажтай багш үүнийг бичиж лайваар гараад байсан хэлдэг:

      Чи нөгөө цэнхэр п####ажтай багш бна тэ

  4. hunii ner hunded haldah huulitai bas tuhain medeelliig tsatsahdaa ner hvnded ni haldahgvig hiceec neriig irgen X-g hemeen nuuh ni zuitei suragcdaas yriltslag avbal unen zov ni garaad irnedee

    1. Suragchidas asusan ch bolon bagshnar huuhdig zodoj haraj zuhej bga gui ym suragch dad oilgoh talas n helj yrij bnga zowoldog ym bi ene surguuli surdagda orto ih baharhdag ym bagshnar n hichelig zaah da mash sain huuhdudtei yriltsan sanal bodlin asuuj bdag iim bagshnartai surguulig oor hanas ch olku ym

  5. Нийгмийн ажилчин байж ёс зүйгүй, хариуцлагагүй, бие зөв авч явж чаддаггүй, харилцааны соёлгүй . Ажил үүргээ мэддэггүй юм биш үү

  6. Пөөх захир####аа өмөөрсөн баахан хүмүүс бичиж.захир#### нь үүрэг өгсөн баих даа.Одоо ангиин сурагч гэмтсэн бв#### энэ сургуулиин багш нар асуухгүи юм бна лдаа.Гадниин болон.гэр бүлиин хүчиирхиилэл.эмэгтэи сурагчдиин бэлгиин дарамт.хүчирхиилэл энэ сургуулиин багш нарт огт хамаагүи юм бна.хүүхдүүдээ энэ сургуульд битгии явуулаараи.

    1. Өөрөө үнэн баримттай юман дээр ингэж хэлээсэй би энэ сургуулийн сурагч 5 жил сурахад нэг ч ийм явд#### болж байгаагүй манай сургууль сайн сургууль

  7. BArimt notolgootoi zvil bichne shvv baiguulgiin ner hvnded heterhii neg taliig barisan medeelel oruulsan bna manai surgulid ene Saruulzayagiin yrij bga shig zvild bhgvi Ene hvn uuruu hariltsaanii es zvigvi hvn bnle mendleh hvndleh talar ymar oilgoltgvi shuud zagnad hel amaar doromjlood bdg hvn bnle Surguuli dr tsuuhun harsanda

    1. Баримт нотолгоо байгаа юм бишүү. Битгий тэнэгтээд байгауулагын нэр хүнд яриад бай. Энд хүүхдийн эрх зөрчигдөж байнм

  8. Захирлын ярилцлага нь бүр энэ нийгмийн ажилтнаа х####на гээд уйларсан шинжтэй бна. Тэр аав хариуцлаша тооц гэсэн туршилтаар байгаа х####на гэх. Хүчирхийлэлийг өөгшүүлж өөрсдийгөө өмөөрөхөө энэ хамт олон болиосой.

  9. Манайд байсан н/ажилтан бна шдээ бас сэтгэцийн өвчтөн гар шдээ өөр газар очцон сэлэм иргүүлж явна

  10. Би энэ сургуулийг анх үүсэн байгуулж эхэлсэн цагаас багшилж хѳдѳлмѳрлѳж ирсэн багш хүн. Нийгмийн ажилтан удирдлагын баг хамт олон солигдож нана цаана болж байгаагүй ээ. Саруулзаяа гэдэг энэ хүүхэн хэтэрхий нэг т####ыг барьж хүүхдийн эрх ашиг, Багшийн ёс зүй нэр хүндийг хэтэрхий доош нь хийж байна. Ѳѳрѳѳ суд####гаа шинжилгээ хийдэг хүн байж багшийн нэрийг болон сургуулийг нэрийн олон нийтийг хамруулж худ#### мэдээлэл тарааж ярих ёсгүйг мэдэж л баймаар юм. З####уу багш нарт зѳвѳлгѳѳ чиглэл ѳгѳх байт#### мохоож байдаг… Ѳѳрийнхѳѳ ажилах чиглэл зорилгоо мэдэхгүй байж хэнд бурууг ѳгѳх гээд байгаан болдоо.

    1. Хэрвээ үнэхээр хүүхдүүдийг зогсоож ####гадсан хуруу арагш дардаг бол энэ бол эрүүгийн хэрэгт тооцогддог, хуулинд тусгай заасан байдаг эд ! Хүний хуруу тэгээд нуга дарчихв#### сайхан эдгэх ч зүйл биш. Хүүхдийн эрхэнд биенд х####даж болохгүй гэдгийг сайн ойлго !

  11. Манай сургуулийн багш нар харилцааны соёлтой сурагчтайгаа их элгэмсүү ханддаг сургуулийн анги танхим ч цэвэрхэн байдаг

    1. Захир#### нь бүх багш нарыгаа дарамт####ж дээ тэ? Өмөарч бич тэгэхгүй бол ажилаас чинь х####на гээд

  12. Би энэ сургуулийг анх үүсэн байгуулж эхэлсэн цагаас багшилж хѳдѳлмѳрлѳж ирсэн багш хүн. Нийгмийн ажилтан удирдлагын баг хамт олон солигдож нана цаана болж байгаагүй ээ. Саруулзаяа гэдэг энэ хүүхэн хэтэрхий нэг т####ыг барьж хүүхдийн эрх ашиг, Багшийн ёс зүй нэр хүндийг хэтэрхий доош нь хийж байна. Ѳѳрѳѳ суд####гаа шинжилгээ хийдэг хүн байж багшийн нэрийг болон сургуулийг нэрийн олон нийтийг хамруулж худ#### мэдээлэл тарааж ярих ёсгүйг мэдэж л баймаар юм. З####уу багш нарт зѳвѳлгѳѳ чиглэл ѳгѳх байт#### мохоож байдаг… Ѳѳрийнхѳѳ ажилах чиглэл зорилгоо мэдэхгүй байж хэнд бурууг ѳгѳх гээд байгаан болдоо.

  13. Хүүхэд зоддог нтр бол сайн мэдэхгүй байна сург####т сургуулийн заах арга барил муутай бараг сургулиараа муу сурдаг тийм сургууль ш дээ СХД дүүрэгтэй бол энэ сургуулийн хүүхэдүүд сурлагаараа доогуур орно тийм л сургууль даа багш нар нь ямар ч мэдлэггүй ямар ч арга барилгүй хоосон толгойнууд байдаг юм

  14. Zochin gj orj irsen garuud ni ene surguulin bagsh zahiral bolotoi chaawaas. Ene niigmiin ajiltan bol mundag bna . Manai huuhdin bagsh bas bainga zohij daramtaldag bsan bi helhed neg ch zohiogui geed buur guriideg yum bnlee zahirgaa ruu ni orood helehleer huuhdee awaad yaw geheer ni Aragaa baraad deeshee medegdehed bid tegj heleegui geed arisaa hamgaaldag yum bnlee iim baij huuhed humuujuulne geed baij baidag yos zuigui humuus ochnoon baina .

    1. Чиний хэлж байгаа үнэн. Төрийнхөн ####даа гаргахаараа уучл#### гуйгаад ####даагаа зааж з####руулж өгөхийн оронд ажлаа ####дахгүйн тулд бүгдээрээ нийлж худ#### ярьж гомдол гаргасан хүнийг гүтгэдэг. Тиймээс бүх юман дээр баримтжуулж бичгээр хариу шаардаж байх ёстой. Дээд удирдлага нь ч гэсэн наад ажилчид чинь гомдол гаргагчийнхаас тэс өөр юм ярьж байв#### ажилчид чинь худ#### ярьж байна гэсэн үг ! Тэмцэх хэрэгтэй. Бууж өгч болохгүй.

  15. Нийгмийн ажилтан ажлаа мэддэггүй юм байна. Хэт сэтгэл хөөрлөөр асууд####д ханддаг,хүүхэдтэй ажиллаж байсан ажлын дадлага туршлагагүй хүн байна. Наад зах нь ангийнх нь хүүхдүүдийн хажууд нүүрнийх нь сорвийн тухай асууж байгаа нь мэдлэггүйн шинж шүү. Хүүхэдтэй ганцаарчилж уулзаж асуудлыг тодруулахын оронд би-дээ эрдэж, өөрийгөө товойлгох, мундгаа харуулах гэж асууд####д хандсан байна. Нийгмийн ажилтны сэтгэл мэдрэлийг юуны түрүүнд ш####гах хэрэгтэй. Ярилцлага, хандлагаас нь ийм л зүйл харагдлаа. Хүүхэд ####гадсан багшийг үйлдэл дээр нь илрүүлсэн нь харин сайн хэрэг.

    1. Niigmiin ajiltan tiim bdag bj. Odoo zahirliin talaar bodloo huvaaltsana uu. Nadad bol ter zahirliin handlaga unendee taalagdsangui. Daranguilagch aytai l bn

  16. Нүүр нь сорвижсон хүүхдээс яагаад ийм болсон гэж асуусных нь төлөө ажлаас нь х####саан? Ийм нийгмийн ажилтан олон байх болтугай!!! 124р сургууль өөрсдөөсөө ич!
    9 настай охины хавирга хугарчихсан хичээлдээ явж байхад ингэж асуусан нийгмийн ажилтан байсан бол өнөөдөр тэр хүүхэд амьд байх байлаа шдээ.

  17. Pee ene zahirald doligonoson bagsh ajilchid yamar ih setgegdel uldeegee ve? Ene zahiraliig solihgui bol yaj ch medeh nuhur bn, buur uurtuu erdchihsen yum shig sanagdlaa. Mongold darga nariin handlaga iimerhuu bgaa ni uneheer haramsaltai

  18. ойлгомжтой. СХД-ийн 124-р сургуулийн захирлаас нь үйлчлэгч жижүүр туслах ажилтнуудыг хүртэл бүх ажилтнуудын анкетийн болон бусад эх сурв####жуудын (хороо захиргааны, архивийн,иргэний бүртгэлийн, цагдаагийн байгууллагын, ) баримтыг суд####ж суд####гаа гаогах хэрэгтэй юм б.а энэ сургуулийн хүүхлийг хүчирхийлдэг зуршил болсон бхримтуудаас бүгдийг эс чадавч зарим нэгийг нь бат####гаажуулахад туслаач……эцэг эхчүүд ээ .эцэг эхэд хэдий хүнд боловч та нарын хүүхдийн хүүхдүү сур####цах учраас үүнийг ойлгоод сурв####жлагчид туслаач!!!!!ЦОЛМОН СУРВАЛЖЛАГЧИД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.ИРГЭД БИД ДЭМЖИЖ ДАРААГИЙН МЭДЭЭЛИЙГ ХҮЛЭЭЖ Б.А МӨН САНАА ЗОВЖ Б.А

  19. хүүхдийг шийтгэх мэдээж буруу лдаа. шийтгэж байсныг нь ч харж байгаагүй юм байна. сургуулийн орчин цэвэрхэн, асууд####гүй байдаг. охин маань хөгжлийн бэрхшээлтэй. анх 1 дүгээр ангид ороход нь харья########уу ч гэж асуугаагүй, маш ури####гахан хүлээж авч байсан. гаднаа н####уу замгүй байсан ч ороод удаагүй нэг өглөө ирэхэд н####уу зам тавичихсан бүр ту######а хөдөлгөөн заслын өрөө байгуулсан байсанд нь маш их баярлаж билээ.

  20. Ziaaaa ta nar zugeer bitgiii eliircgee zugeer. Bagshdaa zoduulj tonshuulahgui haa daldardgiin. U.hsen hoinoo arisaaa huuluulj uzeegu ta nar nom suraa yu. Ene huuhdiin erh ene ter gej huneer ug heluuldgui ahmad hunii oodoos cor cor hiisen neg tiin bertegchinguudiig sistemgeigeer olon jil beldej bgaag harjiina eniig taslan zogsooh heregtei. Alsaas mash bodlogotoi yvj bgaa sistem shu. Soc niigmiin ued dund surguuliin bolovsrol es zuin sistem mash zov bsiin bucaaj tiim bolgoh heregtei zahirgaanii argaar. Bagsh bol bagsh tonshih baitugai tashuurdaj bj surgadgiin. Huuhdiihee tolgoi ru tonshohguigeer ta nar 10 iin dotor nemuulj hasuulj surgachaaraa ulger shuu zugeer. Muusain ulgeriin balainuud mini

    1. Багшийн буруу гэж юу байхав. Гэхдээ одооны энэ хүүхдүшд бүхэл бүтэн үеэрээ хувиа хичээсэн бэртэгчин нэгнийгээ ховлосон матсан сэтгэл зүрхгүй тийм болсон байна лээ энэ бол үнэн. Энэ бол маш хортой гажууд#### . Энэ бол ардчил####ын бодлого биш зориудын д####д бодлого байх. Энэ асуудлыг шийдэх ухаант монгол ####га үнэндээ энэ тухай бодох биш таваг холыг нь бодуулсаар насыг нь дуусгаж байна

  21. энэ сургууль хүүхдийг ялгаварладаг бөгөөд түүнээ маш нуудаг .тэр т#### дээр бүрэн зохион байгуул####танд орсон сургууль б.а ийм сургуулиас хүүхэд сургуулиа хаях тохиолдол их гардаг.маш их бие сэтгэлиын дарамттай хүүхдүүд байдаг. багш нь ангидаа1юмуу магадгүй 2, хүүхдийг зориуд дарамт####ж байдаг. энэ нь бусад хүүхдүүдийг(НАМАЙГ ИНГЭНЭ ДЭЭ) гэх ойлголтонд орход хүргэдэг. багш нь тэр 2-ыг зориуд илт дорд үзэж үл тоомсорлож гутааж доормжилдог.дээр нь хүүхдүүд дооглож хөхр####дөнө.ангийн энэ уур амьсг####ыг багш нь илт өдөөдөг. ингээд нөгөө 2 нь орох байх газаргүй болж сургуулиа орхих

  22. -од хүрнэ. хүүхдийн амиа хорлох нь ангийн багш болон хамт олны дарамтаас дарамтаас үүдэх нь бишгүйдээ би.124-ийг маш нарийвлан судлаад олон юмны учир зангилааг олж нээцгээе…. ИРГЭДЭЭ ДЭМЖЭЭРЭЙ,ДЭМЖЭЭРЭЙ, ДЭМЖЭЭРЭЙ!!!

  23. Энэ Дагиймаа гээд багш ажлаасаа х####агдчихаад ангийнхаа хүүхдүүдэд та нараас болж х####агдсан гээд одоо эсэргүүцлийн коммент хүчээр бичүүлж байгаа гэж байхын үнэн юмуу та 5 аас болсон гэж загинасан гэж байна!!! Үүнийг ш####гаж өгнө үү 8в ангийн эцэг эхийн төлөөлөл

  24. Ха ха нэг л захир####аа өмөөрсөн суганы үснүүд, тодорхой хэмжээний хүчирхийлэл байсан болоод наад хүн чинь ярьж байгаа ш дээ. Тэгээд болоогүй юмыг санаанаасаа зохиогоод явж байхуу. Дотроо нуугаад сурцан, тэгээд хэлсэн нэгнээ ад үзээд хөөцөн даварцан гарууд вэ.

  25. Uursdiiguu hamgaalah chadvargui tsetserleg, surguuli, ahmadiin asramjiin gazar zereg baiguullaguudiin buh uruu, tasalgaag kamerjuul. Tur, yam zaaval hiih ectoi ajliin neg.

  26. Ер нь зарим багш нар харьцааны соёл дутмаг, хүчирхийллийн арга барилтайгаа өөрсдөө ч мэддэггүй, сахилгагүй сурагчдаа ад үзсэн, шооворлосон байд####тай бдаг. Энд нийгмийн ажилтан чух#### үүрэгтэй байх ёстой. Багш нарын гаргасан ####дааг ####бан ёсоор хян####тын хуудсаар мэдэгдэж хэрхэн ажилласныг нь тэмдэглэж байх хэрэгтэй. Зарим сургуулийн багш нар хэцүү хүүхдээс с####ахын тулд элдэв арга саам хэрэглэн сургуулиас гаргах, хасах зэргээр өөрсдөөсөө холдуулдаг. Энэ нь сурган хүмүүжүүлэгч өөрөө тулж ажилладаггүй, чадваргүйгээ харуулж байгаа хэрэг. Иймд багш нарын сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүмүүжлийн сонирхолтой, үр нөлөөтэй аргыг хослуулан ажиллах шаардлагатайг харуулж бна. Шавийн эрдэм багшаасаа…

  27. хахаха нийтлэл гараад ирэнгүүт манай захир####, манай сургууль гээд өмөөрсөн өндөгнүүд байх шив. комментуудыг нь харахад илт өмөөрөөд байна гэдэг чинь энд буруу байна гэсэн үг шдээ. #Хүчирхийллийг өөгшүүлэгч сургууль, багш нар байна даа 🙁

  28. Naad saruulzaya chun manai surguulid tuuh niigmiin bagshaar ajild orood hagas jili ch boloogui halagdsan. 28r surguulias. Hamt olont bj uzeegui ulsiin baiguullagt ajillaj bgaagui mergeshsen gj hudlaa helj bn. Hamt ajillag###a zahirah dord uzeh handlagat, hunt ew duigee olohdoo mash muu turemgii oorigoo dowiilgoh durt hun bnlee. Genet2 haa hamaagui asuudliig holij hutgaj yrin sanal zowlomj huleej awdaggui tiim l hundee huwi huniihee huwid. Ajliin tsag barin gj bol tui ch bhgui. Am pigur bol ynziin hiij chadh zuil daanch bhgui. Ooriign eserguutscen hunt negiigee uzeh geed yu ch hamaagui hiideg busgui dee. Ern l ih hetsuu hun dee. Neg ugeer helbel niigemsheegui

  29. Olziibatiin saruulzaya ene huuhniig ajillasn baiguullagn l medndee. Mash sain dur esgegch shvv. Hench haraas shuliin shudraga gj helne. Daanch butehgui hundee ugaasaa bi towt uzelt heg yg hiisen yriatai. Shineer oronguutaa shuud zagnaj zandchaad unadg zant. Manaid 5 sar bolood halagdsan bdiimaa. Ern l heruuleer bol barahgui. Yun deer doroolj yaj ooriigoo dowiilgehw gdgee sain meddg huuhen dee

  30. iimpxv medeelle bolimop bnshw shaala xud medgdl tsatschad pappariz edp bitgy xuts!? medeelle zow olmool bn iimpxv umns bolood sn bagshaa aldcmapq bnshw xuwiin os ntp bdynmu ydi?!!!!!

  31. huuyldee niigmiin ajiltn bsyshu!!!5jil gariu amjilttai ajilsn surguuliin ner turyg undurt urgusun hun bsyshu hhah naad medeelel cini heterhy ng taliig barisan bnshde yuwe bur uuryg umuuruud bdgshu bgshiigaa butsaaj awmaar bn huuy uasaa 1 2 tsohihod ajilaas ni hldg bol buh bgsh ajilgu bldyn bgzde tsohij bgagynh ni buruu um bol tsohiulj bga hdd ni c buruu bgashu!3uda sanuulsn gjagazde sanuulaagui tsohison bol yay ghsn.Bgshiiga awmaarein Daariimaa bgsh hiceelee orku bol bid nar c hiceeldee suuhgu dawartsynbe

  32. ЭРДЭНЭТ ХОТЫН …дүгээр сургуулийн англи хэлний багш Х….Л гэгч хүүхдүүдийг жагсааж зогсоочихоод (эр эмгүй)гэдэс рүү нь элэгддэг байсан. би хүүхдээсээ сонсоод хэл ам хийё нэсэн чинь манай хүүхэд битгий тэгээч гээд байсан.багшаасаа айж б.а гэсэн.манай хүүхдийг их ялгаварладаг байсан. зовж байж 10 р анги төгссөн.ларамтаас болоод хүүхэд минь 1 улир#### хичээлд суугаагүй.тэгээд өөр сургуульд шилжиж очсон.тэнд 12 р ангиа төгсөөд дээд сургуульд элсэн орсон.Х….Л багшийн тухай дурсахаараа манай хүүхэд одоо ч уйлж гомдож ярьдаг.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button