Нийгмийн

ЖИНЛҮҮР| Манлайлагч, зохион байгуулагч байж чадна

Хонь

Сэтгэл санааны байдал тогтворгүй, хаашаа л бол хаашаа хэлбийх магадлал өндөр тул ямар нэгэн чухал шийдвэр гаргах, хэлэлцээр хийх хэрэггүй. Энэ өдөр таныг бүхэлд нь сорьж, шалгах болно гэдгийг санаарай. Өөрийнхөө хүчинд хэтэрхий итгэх хэрэггүй. Ялангуяа эрүүл мэндээ эрсдэлд оруулж мэдэх ажлаас зайлсхийх хэрэгтэй.

Үхэр

Шашин шүтлэг, гүн ухааны талаар багагүй судлах, ярилцах завшаан гарч ирнэ. Тантай ярилцагч нэгэн нь таны сонирхлыг татан, улам ихийг хуучлахыг хүсэж нэг ёсондоо та түүнд зөв талруугаа уруу татагдах болно. Гэрээ хэлэлцээр, тохиролцоо зэрэг нь бичгийн түвшинд бэлтгэгдэж байгаа тул та бусад асуудлууддаа гол анхаарлаа хандуулаарай.

Ихэр

Сэтгэл санааны дарамт нь таныг ажил хийх нөхцөлгүй болгож магадгүй ч сөргөлдөөд сайн зүйлд хүрэхгүй гэдгийг ойлго. Жижиг маргаан нь даамжирч залруулахад төвөгтэй байдалд хүрч магадгүй. Ганц нэг хүнд хүргэсэн тус чинь олон хүний чихэнд хүрч таны талаарх эерэг ойлголт олон хүнд хүрнэ. Харин найз нөхдийн хүрээнд талархал, шүүмжлэл аль аль нь хосолно.

Мэлхий

Төлбөр тооцоотой холбоотой асуудлууд таны алтан цагаас ихээхэн хумслах бололтой. Та найдвартай, итгэлтэй хүнээр өөрийн хийж байгаа зүйлийг дүгнүүлж, бүр шалгуулахад буруудахгүй. Таны сэтгээгүйг нөгөө хүн тань сэтгэж чадна гэдэгт итгэлтэй байж болно. Оюун санаагаа цэгцэлж, элдэв муу бодол, атгаг санааг үлдэн хөөж гарга.

Арслан

Таны биеэ хэрхэн авч явахаас таны ажил үйлс, амжилт ололт шалтгаална. Бүр цаашдын амьдрал тань ч ихээхэн хамаарна. Хий хоосон мөрөөдөж, түүндээ автан суух нь таныг юунд ч хүргэхгүй гэдгийг санаарай. Өнөөдөр хүлээж байсан хариултаа авч чадахгүйд сэтгэлээр унана. Таны хувьд өөртөө олгосон боломжоо дахин алдахгүй байхад анхаар.

Охин

Хүний аманд орж алдаа гаргахаас сэргийл. Энэ өдөр эрчүүдийн хувьд туйлын болгоомжтой, хянуур байхгүй бол болохгүй. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж чадахгүй, өөрийн бодлыг бусдад хүчээр тулган санаа бодлыг нь үл хайхарснаас болж ихээхэн алдаа гаргаж магадгүй. Сэтгэл санааны төөрөгдөл, будилж, сандарсан байдал нь ихээхэн сөрөг нөлөөг авчирна.

Жинлүүр

Бүх зүйлийг өөрийн чадлаар хийх гэж зүтгэх нь танд ихээхэн төвөг учруулж, ядрааж магадгүй тул олны хүчийг зөв зохистой ашиглахыг зөвлөж байна. Эхлүүлсэн зүйлдээ хариуцлагатай байж эхнээс нь дуустал нь няхуур хандахыг зөвлөж байна. Та энэ өдөр манлайлагч, зааварлагч, зохион байгуулагч байж чадна.

Хилэнц

Таны санаа зовж байсан зүйл тань удаан хугацаанд үргэлжлэхгүй боловч таныг ихээхэн ядрааж магадгүй. Сэтгэл санааны дарамтад оруулж, эрүүл мэндэд тань ч нөлөөлж магадгүй. Хамгийн дотнын найзаас тань хувийн бизнестэй болох боломжийн санаа тавьж магадгүй. Сонсонгуутаа л үгүйсгэх гэлгүй сайтар тунгаан бодож хариу хэлээрэй.

Нум

Ямар ч төрлийн худалдан авалт хийх хэрэггүй. Та мэдлэг туршлага муугаасаа болж элдэв таагүй байдалд орж, хууртагдах аюултай. Та хамгийн их итгэж найддаг хүнээсээ урвалтыг мэдрэх болно. Гэвч түүнийг та биш хувь заяа нь шүүж, шийтгэх болно. Та ч маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулах ажлыг эхлүүлж магадгүй.

Матар

Амьдралын олон нарийн ширийнийг хөндөж, хамтран хэлэлцэж шийдвэрлэнэ. Бусдаас дэмжлэг туслалцаа, эрч хүчийг олж авна. Итгэлцэл алдагдах, алдаа эндэгдэл гаргах, харилцааны асуудлууд босч ирэх ба юун түрүүнд өөрөөсөө дутагдал хайж, бусдын байр сууринаас бодож үзэх хэрэгтэй. Магадгүй сэтгэл санааны хямрал, тогтворгүй байдалд орно.

Хумх

Зарим нэг төлөвлөөгүй уулзалт, ажлуудаас болж гол хийж байсан зүйлээ орхигдуулснаас нэлээд хугацаа алдаж, цаг хугацаандаа багтахгүйд хүрнэ. Таны хувьд алдсанаа нөхөх журмаар нэлээд ачаалалтай, шуурхай ажиллах шаардлага гарч мэднэ. Хосуудын харилцаа эрчүүдийн гэмшил, аргадалтаар эргээд хэвэндээ орно.

Загас

Таны сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй арга, эсвэл хэн нэгнийг зүй бусаар шүүмжилж байгаа зохисгүй авир зэрэг тань таны нэр хүнд болоод амжилт олох зам мөрт чинь ихээхэн саад болох болно. Ямар ч төлөвлөгөөгүй амьдралаа өөрчилж болохуйц алхам хийх хэрэггүй. Таны өнгөц бодсон бодол тань бүх зүйлийг тань баллаж мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button