Нийгмийн

ХӨСҮТ: 84 настай эмэгтэй болон дахин гурван хүн эдгэрсэн

Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:

“ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 4240 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ДӨРВӨН хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ. Тодруулбал 45,21 настай эрэгтэй, 62, 84 настай эмэгтэй байна”

Тэрбээр "Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний хооронд буюу сүүлийн хоёр хоногт дөрвөн лабораторид нийт 1,455 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.  Дэлгэрэнгүй танилцуулбал,

  • Есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 227 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 254 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 17нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 225 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 15 хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-т тусгаарлагдан хянагдаж байгаа хоёр хүний шинжилгээ,
  • Сайн дураараа шинжилгээ өгсөн нэг хүний сорьцод коронавируст халдвар илрээгүй.
  • Тандалтын зорилгоор 12 хүний сорьцыг санамсаргүйгээр түүвэрлэн авч шинжилсэн.
  • Дундговь аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 139 хүний шинжилгээ,
  • Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 39 хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 183 хүний шинжилгээ,
  • 16 эмч ажилтны хяналтын шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн 53 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Долоо хоногоор тоймлож хэлбэл, есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-н хүртэл нийт 4,240 хүний шинжилгээ хийсэн бөгөөд бүгдэд нь коронавируст халдвар илрээгүй. Энэ долоо хоногийн хугацаанд 4 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн. Эдгэрсэн хүмүүсийн хоёр нь эрэгтэй 45, 21 настай бол хоёр нь эмэгтэй 62, 84 настай” гэдгийг хэллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button