Нийгмийн

УТАСНЫ БИЧЛЭГ: “Юу гэсэн үг вэ, эр эмгүй нуруу руу нь алгадсан байгаа юм”

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 124-р дунд сургуулийн нэр бүхий багш сурагчдаа зодож байхыг харсан нийгмийн ажилтныг сургуулийн захирал нь “Ажлаас хална” хэмээн сүрдүүлсэн гэх асуудлыг бид өмнө мэдээлсэн. Эргэн сануулбал, өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр тус сургуулийн нийгмийн ажилтан Ө.Саруулзаяа ангиудад гэнэтийн дотоод хяналт хийж хичээлийн явц, үйл ажиллагаатай танилцаж байх үеэр тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багш н.Даариймаа нэр бүхий таван сурагчийг зогсоон алгадаж байхыг харж, сургуулийн захиралдаа хэлсэн байдаг.

Гэтэл тус сургуулийн захирал Х.Чулуунбаатар нь нийгмийн ажилтандаа “Орж ирээд удаагүй байж битгий олон юм яриад бай, чимээгүй байхгүй бол ажлаас чинь хална” хэмээн сүрдүүлсэн болохыг ажлаасаа халагдсан гэх 124-р сургуулийн нийгмийн ажилтан Ө.Саруулзаяа хэлсэн. Тэрбээр бидэнд хүүхэд алгадсан гэх н.Даариймаа багш болон, алгадуулсан хүүхдүүд, эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүдтэй ярилцаж буйгаа бичсэн хэд хэдэн аудио бичлэгийг илгээсэн юм. Уг асуудалтай холбоотой хэсгүүдийг түүвэрлэн, бичвэрээр хүргэж байна.

-н.ДААРИЙМАА: САНУУЛГА ӨГТӨЛ НАД РУУ ШУУД ОРИЛООД ЦААС ШИДСЭН БОЛОХООР ОЧООД АЛГАДЧИХСАН ЮМ-

Уг бичлэгт бичигдсэнээр н.Даариймаа багш:

Ө.С: Ангийх нь багш хэн билээ?

н.Д: Б......

Ө.С: Яагаад хүүхэд алгадав?

н.Д: Намайг уучлаарай. Угаасаа жоохон дэггүй хүүхэд ихтэй анги байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бүх багш нар мэдэж байгаа. Миний буруу л даа, гар хүрсэн нь. Гар хүрэх угаасаа ёсгүй. Би эхлээд сануулга өгтөл над руу шууд орилоод цаас шидээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нь очоод алгадчихсан юм.

Ө.С: Хүүхдүүд гэр бүлдээ, багшид, гадуур хүчирхийлүүлнэ. Найзууддаа хүчирхийлүүлнэ. Чи багш сурган хүмүүжүүлэгч хүн байж тэр хүүхдүүдэд юу заагаад байгаа юм бэ? Хүчирхийлэл заадаг юм уу. Би чиний ордог ангиудад шалгалт хийнэ. Чи өөрөө чадвар сул юм биш үү? Яагаад хүүхдүүд чиний хичээл дээр цаас шидээд байгаа юм. Хэрэв чиний хүүхдийг ангийн багш нь алгадаж байгааг харвал чи юу хийх вэ?

н.Д: Угаасаа ямар ч хүн уурлана.

Ө.С: Чи ямар үйлдэл үзүүлэх вэ?

н.Д: Эхлээд учир шалтгааныг нь асууна. Ямар нэгэн байдлаар реакц үзүүлнэ л дээ.

Ө.С: Би чиний ордог бүх ангиудад шалгалт хийж, эцэг эхчүүд, хүүхдүүдтэй уулзана. Чиний хичээл дээр сууна. Хөтөлбөр, төлөвлөгөөгөө батлуулсан уу?

н.Д: Одоо батлуулна.

Ө.С: Одоо гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Та нар хичээлээ орохоосоо өмнө батлуулдаггүй юм уу? 21-нд хичээл орсон. Тэр хүртэл юу хийж явсан юм бэ?

н.Д: Өмнө нь өнгөрсөн жилийн хөтөлбөрөөрөө явж байсан шүү дээ.

Ө.С: Чи өөрийгөө ёс зүйн багш гээд байгаа шүү. Яаана аа би чамаас ичиж байна аа.

н.Д: Уучлаарай би ч бас өөрөөсөө ичиж байна.

Ө.С: Би өнгөрсөн жилээс хойшхи чиний камерын бичлэгүүдийг шүүж үзнэ. Чи гурван хүүхэд алгадсан гээд байсан бол тав байсан. А,Т, Б,Т,Г гээд таван хүүхэд байна.

-ХҮҮХДИЙН ХУРУУГ АРАГШ ДАРСАН БАГШ: НЭГ ИХ ДАРААГҮЙ. ЗҮГЭЭР ИНГЭЭД Л ӨНГӨРСӨН-

Харин хүүхдийн хурууг арагш дарсан гээд буй багш, нийгмийн ажилтантай ярилцаж буй бичлэгт бичигдсэнээр:

Ө.С: Та ангид хүүхэд зоддог юм уу? Гар хүрдэг үү?

н.О: Үгүй шүү дээ.

Ө.С: Тэгээд яагаад хүүхдүүд таниас айгаад байдаг юм.

н.О: Зүгээр айдастай л байдаг байх.

Ө.С: Яагаад та айлгадаг юм бэ?

н.О: Яриагаараа айлгах үе байна. Эсвэл хайрлах үе байна. Дандаа уурлаад байна гэж юу байх вэ дээ. Даалгавар хийгээгүй хүүхдүүд, гэрийн даалгавар шалгах үед л айдаг байх.

Ө.С: Хүүхдийн хүчирхийллийн олон хэлбэр байдаг. Та бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн байна шүү дээ. Та хүүхдийн хурууг хойш нь хэр зэрэг дарсан юм бэ багшаа?

н.О: Нэг их дараагүй. Зүгээр ингээд л өнгөрсөн. Энэ чинь ноднингийн л асуудал.

Ө.С: Яаж байгаа юм бэ багшаа. Энэ асуудал чинь өнөөдрийг хүртэл Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газарт өргөдөл нь явж байна. Энэ сургуульд хүчирхийлэл үйлдэгддэг гээд бүх шатныхан анхаарлаа хандуулчихсан байж байгаад би орж ирээд хүчирхийллийг 108 төв рүү мэдээлээд одоо нийгэмд дэлгэгдэж байна.

-ЗОДУУЛСАН ТАВАН СУРАГЧ: ..... БАГШ ХИЧЭЭЛЭЭ 5-10 МИНУТ НОМХОН ЗОГСООЖ БАЙГААД ЭХЭЛДЭГ-

Харин н.Даариймаа багшид зодуулсан гэгдээд буй таван сурагчдын ярьж буйгаар:

Ө.С: ..... багш та нарыг яаж шийтгэдэг вэ?

-5-10 минут номхон зогсоож байгаад хичээлээ эхэлдэг. Гэхдээ би нар даалгавраа хийгээгүй үед тэгдэг. /н.Даариймаа багшийг хэлээгүй болно/

Ө.С: Яагаад даалгавраа хийж болдоггүй юм хүүхдүүдээ? Материал нь олддоггүй юм уу?

-Яалт ч үгүй мартчихаад байдаг юм. Заримдаа залхуурна.

Ө.С: Өөр багш та нарыг шийтгэж, зоддог уу?

-.... багш үймүүлсэн хүүхдүүдэд даалгавар нэмж өгдөг. Хоёр нүүр даалгавар хийх байсан бол гурав болгож өгдөг.

Ө.С: н.Даариймаа багш алгадсан, ... багш номхон зогсоосноос өөрөөр шийтгэсэн, хүүхэд зодсон багш байгаа юу.

-Байхгүй.

-ЭЦЭГ ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ: “ЧИ ЯАХААРАА ХҮҮХЭД ЗОДДОГ ЮМ ГЭХЭЭР, КАМЕРЫНХАА БИЧЛЭГЭЭ, БАРИМТАА АВААД ИР” ГЭДЭГ-

Харин эцэг эхийн төлөөллүүдтэй ярилцаж буй бичлэгт бичигдсэнээр:

Ө.С: Таны хүүхдийг хүчирхийлж, зодсон асуудал байгаа юу?

ЭЦЭГ ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ: ... гээд нэг багш байгаа. Хүүхдийн гар хурууг арагш нь дарж шийтгэсэн байсан. Хүүхдийн гар хурууг тэгж дарж болохгүй шүү дээ. Бас ... багш хүүхдийг хичээл дээр элдэв бусаар хэлсэн байсан. Манай хүүхэд тэр багшийн хичээлд айдастай явж байгаа. Биеийн тамирын багш нь гуравдугаар ангийн хүүхдүүдийг "Ангийн нэг л хүүхэд хөдөлбөл ангиар нь зодно, нуруун дундуур нь алгадна” гэдэг чинь юу гэсэн үг вэ? Эр эмгүй нуруу руу нь алгадсан байгаа юм. Манай эгчийн хүүхэд нуруу өвдөөд байна гэчихсэн явж байсан.

Ө.С: Тэгээд та нар яагаад 108 төв рүү залгаж хэлдэггүй юм бэ?

ЭЦЭГ ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ: Нэг талаар ийм айдастай явдаг байхгүй юу. Нөгөө багштай нь уулзаад “Чи яахаараа хүүхэд зоддог юм гэсэн чинь, камерынхаа бичлэгийг аваад ир, баримтаа аваад ир” гэсэн байгаа юм. Тэгээд камерын бичлэг шүүх гэхээр “Тэр өдөр сургууль дээр тог тасарсан, аль эсвэл камер нь ажиллаагүй байдаг”

ЭЦЭГ ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ: Хамгийн гол нь камер шүүе гэхээр эд нар шүүлгэдэггүй байхгүй юу. Зөвхөн захирал шүүдэг гэж хэлсэн. Цагдаагийн бичигтэй, захирлыг зөвшөөрөлтэй шүүнэ гэсэн. Тэгээд энэ олон хүмүүсийн дамжлага дамжсаар байгаад камерын ой санамж, санах ой нь устчихвал яах юм. Бид хүүхдийнхээ асуудлыг хэлье хандая гэхээр биднийг хамгаалах хамгаалалт алга. Багш нар нь ямар нэгэн байдлаар хүүхдийн буруу болгоод дуусдаг. “Танай хүүхэд угаасаа муу сурдаг юм чинь” гэсэн зүйл хэлдэг. Тэгээд нэгдүгээр ангийн хүүхдийг гоё бич, төгс бич гэж шахдаг гэж байгаа юм. Нэгдүгээр ангийн зургаан настай хүүхэд гоё бичнэ гэж юу байх вэ дээ. Яах вэ байх л даа. Бас нэгдүгээр ангийн гурван хүүхдийг ангийнх хүүхдийн аав зодсон асуудал гарсан. Цагдаагаар асуудал нь яваад байсан.


ӨМНӨХ КОНТЕНТ:

“124-р сургуулийн багш нар хүүхдийн хурууг арагш дарж, нуруу руу нь хүчтэй цохиж хүчирхийлдэг” контентыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-03 09:51

Камерын бичлэг хурдан олохын тулд цагдаагийн ажилд яар�##�тай өөрчлөлт гаргах хэрэгтэй. Цагдаад өргөдөл гаргангуут цагдаа хамгийн эхний ээлжинд тэр дор нь камерын бичлэг цуглуулж сайн хадг�##�ах ёстой. Ийм зарчмаар ажиллахыг цагдаа нарт үүрэг болго. Ихэнх бичлэг удаан хадг�##�агддаггүй тул хүмүүс �##�ь болох тэр дор нь камерын бичлэг үзүүлэхгүй байв�##� шууд цагдаад бичгээр гомдол гаргаж өг.

Зочин
Зочин
2020-10-04 15:13
Reply to  Зочин

Bagsh zahiraliig ni solij sain humuusiig bolovsroliin baiguullagad ajilluulah heregtei

ХЭХЭ
ХЭХЭ
2020-10-04 06:14
Reply to  Зочин

хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байж �########�нүүд түмний хүүхдийн сургуульд хүүхдээ явуулахаа болиод гэрт нь гэрийн багшаар з а а л г а а ч хар л�##�аруудаа

сэтгэл зүйн гэмтэл бас үүснэ
сэтгэл зүйн гэмтэл бас үүснэ
2020-10-04 11:35
Reply to  ХЭХЭ

ямар ч тохиолдолд хүүхэд зодох нь гэмт хэрэг гээд эрүүгийн хуулинд заасан. хэвлэж аваад орныхоо толгойд хад !

Зочин
Зочин
2020-10-03 09:53

Хүүхдийг ангийнх нь хүүхдүүдийн өмнө зодсон бол бичлэгтэй бичлэггүй багшийг шийтгэж болно. Захир�##� нь �##�даа гаргасан хүнээ хамга�##�ах биш эсрэгээрээ юу буруу байсан бүгдийг нь засахын төлөө ажиллах ёстой.

ХЭХЭ
ХЭХЭ
2020-10-04 06:13
Reply to  Зочин

хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байж �########�нүүд түмний хүүхдийн сургуульд хүүхдээ явуулахаа болиод гэрт нь гэрийн багшаар за�##�гаач

Яргачин минь.
Яргачин минь.
2020-10-04 11:36
Reply to  ХЭХЭ

Эрүүгийн хуулиас хүүхэд зодох гэсэн за�##�т хар даа !

zochin
zochin
2020-10-03 10:11

aimar yum be. butehgui surguuli bna daa

БатОюун
БатОюун
2020-10-03 17:31
Reply to  zochin

Хүч хэрэглэх нь байж болохгүй асууд�##� гэж болох ч нөгөө т�##�даа таны хүүхэд багш руугаа хашгираад юм шидэж байгаа нь байж болох хэрэг үү ?да�##�гавар хийхгүй,багшийг үл тоодог,байд�##� нь зүгээрүү.1,2 ийм сурагч ангийнхаа бусад хүүхдүүдэд ямар хор учруулж байгаа вэ сурах цагаас нь яаж хороож байна .Би хувьдаа хүүхдээ ийм үйлдэл үзүүлсэн бол багш болон ангийнхнаа нь уучл�##� гуйлгана

Зочин
Зочин
2020-10-04 11:39
Reply to  БатОюун

Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг өөр арга бий ! Хүн ганцаараа хэрэлддэггүй гэж нэг үг бий. Багш нь нэг таагүй үйлдэл гаргасан тул хүүхэд хариу үйлдэл үзүүлж буй хэрэг. Чи хүнээр хүндлүүлмээр байв�##� хүүхдийг бас хүндлээд яагаад да�##�гавар хийхгүй байгаа гэх мэт асуудлыг нь олох нь чух�##�. Сурган хүмүүжүүлэгч бол ! Зодохоор энэ хашгирч цаас шидэхээ болино гэж бодвол том эндүүрэл !

huuheddee hicheel surguuli bol chuhal gedgiig oilguul
huuheddee hicheel surguuli bol chuhal gedgiig oilguul
2020-10-04 20:12
Reply to  Зочин

iimerhuu huuhduud busaddaa daalgavar hiih hereggui bagsh yaj chadkuu gedeg oilgolt turuuldeg uchraas zarim ued shiitgehees argagui bdal uusdeg. bugd l medej bgaa. duraaraa erhendee hatsan huvia hicheesen tiim huuhduud bj l bdag. bagshiig shuud buruutgah n uruusgul shuu

Soronzko
Soronzko
2020-10-03 21:04
Reply to  БатОюун

Tiim shvv. Odoonii huuhduud hetsuu bolson shvv unehr bagsh nar l oilgon buh bagsh huchirhiilegch bish. Huuhed zodsonn ene nagshiin buruu... ghdee udirdlaguudn huuhed zod gej heldegguil blguidee bugdiign bitii hamaatuulaarai aliwaa zuil 2 talt bdag shvv amjilt

zochin
zochin
2020-10-03 15:13

odoonii hvvhedvvd dendvv baashtai tegd ih zantai 90 ond suragch baisan hvvhedvvd shugamduld l yawj baisan shvde

ХЭХЭ
ХЭХЭ
2020-10-04 06:15

Г И Ч И Й Н Ү Ү Д ХҮҮХДЭЭ ХУВИЙН СУРГУУЛЬДАА ЯВУУЛ ХАР Л А Л А Р У У Д А А

Хаягдсан хүүхэд байна чи !
Хаягдсан хүүхэд байна чи !
2020-10-04 11:41
Reply to  ХЭХЭ

Чамайг эцэг эх чинь чад�##� нь хүрсэн бол явуулах байж дээ ! Даанч чам дээр чад�##� нь хүрээгүй нь чиний өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаагаар тод харагдаж байна.

tavan salaa boov hurteed uhej hataad bsan yum alga
tavan salaa boov hurteed uhej hataad bsan yum alga
2020-10-04 20:15

tiim zolbin etseg eh n amia hicheesen hudlaa dur esgesen hunii huuhduud l busdiig ul toodog. zugeer bhad n shiitgeegui bgaa n todorhoi bna. iim huuhduud surahiig hussen busad huuhduuddee ih gai boldiim daa.

Зочин
Зочин
2020-10-04 08:49

эгэ эцэг эхчүүд хүүхдээ өмөөрөхөө боль ямар 1 хэмжээгээр багш арга хэмжээ авах нь зөв тэр хүүхдүүд зүгээр байхад шийтгэдэггүй гэж хэлсэн байна тэр хүүхдүүд бусад хүүхдэддээ маш их хор нөлөөтэй

Хууль унш
Хууль унш
2020-10-04 11:42
Reply to  Зочин

Ямар чүед хүүхэд зодож болохгүй ! Эрүүгийн хуулиар хориглосон байгаа. Эүүгийн хуулиар шийтгэгдсэн багш насаараа төрд ажиллах эрхгүй болно гэдгээ мэдэх хэрэгтэй.

Сувд
Сувд
2020-10-04 10:04

Хүүхдийн сэтгэлийн боловсролд анхаараагүйгээс ийм асууд�##� болж дээ

sara
sara
2020-10-04 10:29

Bagshdaa zondoo zoduulj l bsan.ter n ch zov bolson.ug daahtaigaa bolno.suuliin yeiin huuhduud ch hetsuu de.hooson tolgoi neeh ih zan.hanatai gud savchihmaar bdag.Bagsh yunii tuld bagsh bilee gants hoyor gar mushgih tsohih bailgui yadgiiiim.

Зэрлэг сараад
Зэрлэг сараад
2020-10-04 11:52
Reply to  sara

Хуулиа унш. Хүүхэд зодох эрх хэнд ч байхгүй. Хүүхдүүд жоохон юм мэдэхгүй өсч яваа тул хуулийн энэ за�##�тыг ашиглаж өөрсдийгөө хамга�##�ахаа мэддэггүй.

Zochin
Zochin
2020-10-04 11:21

Bas huuhduudiin buruu bna.

Зочин
Зочин
2020-10-04 11:50
Reply to  Zochin

Багш нь эвгүй юм болоод хүүхэд эсэргүүцлээ илэрхийлж буй хэрэг- Зүв зүгээр зогсож буй хүн рүү хүн юм хэлэхгүй. Багш хүүхэд 2 өөр насны өөрөөр сэтгэх биеэ авч явах ёстой хүмүүс. Багш нь хүүхэдтэй дээрэлхэж ялгаварлаж харьцаж болохгүй.

Зочин
Зочин
2020-10-04 12:27

Эцэг эхчүүд өөрсдөө эхлээд хүүхдүүдээ хүмүүжүүл. Тамхи татна, зодоон хийнэ, үe тэнгийнхнээ дарамт�##�на. Энэ бүхнийг нь болиулахаар шаардлага тавихад хүчирхийлэгч болж хувирна. Одооны хүүхдүүдийн санаа аймаар болчихсон. Шаардлага тавьсан л бол ямар нэг аргаар худлаа хэлээд ч болтугай тэр багшийг ажилгүй болгох арга саам хайна. Тэр болгоныг нь эцэг эхчүүд нь өөгшүүлээд бөөн хэрүүл. Уг нь бол өөрийнх нь хүүхдийг буруу үйлдлийг засах гээд бгаа юм хөөрхий. Бидний үeд багшийн үг хууль байлаа. Зодуулж л байлаа. Муудсан юм �##�га. Эцэг эхдээ хэлэхээр нэмэргүй. Бүр хохь нь гээд нэмээд зодоод загнуулдаг блаа.

Хонин ш дээ
Хонин ш дээ
2020-10-04 14:01

3 angidaa bagshdaa saihan gowvvlj bilee eej aawdaa helsen chin Hohchin chi l zvgeer baigaagvi biz gej helj bilee hahaha tegeed muudsan ym odoo algal bn

.
.
2020-10-05 21:54

Shiitgel bol zaah argiin mehanik arga gj bdg
Hen c bsn zoduulahgvin tuld daalgawra hiij irne
Gehdee enen shig hetrvvleed baiwal bolohgv bha
Ed nar cin joohn shde

Нэргүй
Нэргүй
2020-10-06 10:28

Хүүхдийг зодож шийтгэж загнах тусам хичээл хийх сурах сонирхол буурна шдэ. Тэгээд л муу сурлаа гээд улам дарамт�##�на. Багш нар хичээл заахдаа улиг болсон арга барилаа өөрчилж хүүхдэд сонирхолтой бдлаар заамаар юм. Тэгвэл хүүхэд ч хурдан ойлгож тогтооно. Хүний олон үрсийг цохиж зодож бх таваа хангадаг юмуу хаашаа юм

Холбоотой мэдээ

Back to top button