Нийгмийн

Автомашин өнхөрснөөс, жолооч нь бетонон хашаанд хавчуулагдаж нас баржээ

2020.10.03-04-ний өдрүүдэд нийт 661 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Ослын улмаас 12 хүн гэмтсэний 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3

-  Мөргөлдөх хэлбэрээр-4 тус тус бүртгэгдсэн  байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2020.10.03-ны 13:45 цагийн орчимд  Дундговь аймаг Хулд сум “Үл олдохын тал” гэх газар /сумын төвөөс урагш 38км/ асфальтан замд Ria Rhino маркийн автомашин онхолдож, жолооч 19 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.

2020.10.03-ны өдрийн 08:32 цагийн орчимд БЗД-ийн 17 дугаар хороо Шар хадны зам .... тоот хашааны үүдэнд Mazda Titan маркийн автомашины жолооч Б нь хашааныхаа хаалгыг хаах үед .

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж ажилласан  байна.

            ХУД-ийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, 14 дүгээр байрны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 28 настай, эмэгтэй М-г мөргөж ослын газрыг орхиж явсан хэргийг тус албаны эрүүгийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж Toyota sai маркийн автомашины жолооч О /Др 1,40% /нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг олж тогтоосон.

            ХУД-н 6 дугаар хороо Наадамчдын гудамж, “Яармаг” барилгын материалын дэлгүүрийн урд замд Nissan Sunny маркийн автомашины жолооч Ч /др:1,89%/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай эрэгтэй М гэмтсэн.

БЗД-ийн 11 дүгээр хороо Хонхорын замд, Toyota prius маркийн автомашины жолооч Ц /др:0.28%/ нь Toyota prius маркийн Ц /др:0,34%/ жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 52 настай, эрэгтэй Ц гэмтсэн.

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 95 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

ДУРААРАА БИШ, ДҮРМЭЭРЭЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button