ЭРҮҮЛ МЭНД

Томуугийн вакциныг харьяа дүүргийн өрхийн эмнэлгүүдэд хийх эхэллээ

Эрүүл мэндийн яамны хурлаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:

“Жилд хоёр удаа буюу тав болон аравдугаар сард дархлаажуулалтын аянг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Томуугаас сэргийлье” уриатайгаар 2-5 насны хүүхэд, нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр зохион байгуулж байна. 65 буюу түүнээс дээш насныхан, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа ЭМТ-ийнхөө дархлаажуулалтын нэгжид вакцинд хамрагдаж байна” гэв.

Томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулахад анхаарах зүйлс:

  • Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх, хэрэв хамрагдсан бол хойшлуулах ёстой
  • Бусад насныханд эсрэг заалт байхгүй
  • 6 сартайгаас 2 насны хүүхдүүдийг 2 тунгаар, 3-аас дээш насныхныг 1 удаагийн тунгаар дархлаажуулж байгаа аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button