Нийгмийн

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2020.10.05 / ДАВАА ГАРАГ

НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын 10 сарын 5, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button