Нийгмийн

АН: Сонгуулийн санал хураалттай холбоотой хууль бус мэдээллийг худалдаж авна

АН-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “Төрийн эрхийг хууль бусаар авахын тулд саналын хайрцагт гаднаас нөлөөлөхөөр МАН-ын нэр дэвшигчид бүлэг хүмүүстэй наймаалцаж тохиролцсон явдлыг шүүхээс залилангийн хэрэг хэмээн дүгнэлт гаргалаа. Мөн нэг хаяг дээр олон сонгогч бүртгэлтэй байгаа асуудлуудыг Сонгуулийн ерөнхий хороо, нийслэлийн сонгуулийн хороо анхаарахгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Хуулийн хэрэгжилтийг хангах хамаарал бүхий байгууллагууд нь ч эрх баригчдад үйлчилж байгаа нь илэрхий байна.

Иймээс манай нам 100 сая төгрөгийн сан байгуулж, иргэний сонгох эрхэд нөлөөлөх гэж оролдсон, баримт нотолгоотой мэдээллийг ард иргэдээсээ худалдаж авахаар боллоо. Иргэд маргааш 98061206, 321204 гэсэн утас руу залгаж, үнэн зөв, баримттай мэдээлэл мэдээлэл өгөх боломжтой.

Уг нь энэ ажлыг сонгуулийн ерөнхий хороо хийх ёстой. Гэтэл бид үүнийг хийхээс өөр аргагүй боллоо” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button