УЛС ТӨР

Б.Мөнхбаатар: ЗУРГААН хувийн хүүтэй ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ өнөөдрөөс олгож эхэлсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудал юу болсон бэ хэмээн асуулаа.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийг зургаан хувь болгох асуудал туссан. Ингээд сар гаруйн хугацаанд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран зургаан хувь болгох асуудал туссан. Өнөөдрөөс эхлээд банкууд зургаан хувийн ипотекийн зээлийг өгч эхэлж байгаа. Өрхийн дундаж орлого нь 1.5 сая байж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа. Тэгэхээр хүмүүс 30 хувиа өгөөд ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй байсан бол зургаан хувь болгосноор өрхийн орлого нь сая гаруй төгрөг байж хамрагдах боломжтой болж байна хэмээн хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button