УЛС ТӨР

Налайхын нэгдүгээр тойрогт дахин санал хураалт явагдана

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр /2020.10.15/ болж өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал аваад буй. Харин аймагт МАН 11, АН 10 аймагт ялалт байгуулаад байгаа юм.

Тэгвэл Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болжээ. Тодруулбал, тус тойрог нь дөрвөн мандаттай бөгөөд хоёр хүний санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулах юм байна.

  • МАН Анхбаяр 1074 санал,
  • АН Т.Мөнхбат 1032 санал,
  • МАН А.Туяабаатар 1014 санал авсан.

Харин

  • МАН Г.Баярсүрэн, АН С.Номин-Эрдэнэ нарын санал 935 хүний саналаар тэнцсэн аж.

Иймд хуулийн дагуу 10 хоногийн дотор санал хураалтыг дахин явуулах ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button