Нийгмийн

Үс засуулвал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 2 2020.10.18 / НЯМ ГАРАГ

НАМРЫН АДАГ ӨЛЗИЙТ УЛААН НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН ХӨХ МОРЬ ӨДӨР

Аргын тооллын 10 сарын 18, Адъяа гараг. Билгийн тооллын 2, Хонгорцог одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button