УЛС ТӨР

ДУРСАХУЙ: УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн САНААЧЛАН БАТЛУУЛСАН хуулиуд

Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгслөө. 2012-2016 оны парламентад чигч шударга, чин сэтгэлт, үлгэр жишээч эмэгтэй гишүүн байснаараа үргэлж дурсагдах түүний УИХ-д ажиллаж байх хугацаандаа санаачлан батлуулсан хуулиудыг танилцуулж байна.

Нэг. Монгол хэлний тухай хууль.

Найман бүлэг, 28 зүйлтэй Монгол хэлний тухай хууль 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. М.Батчимэг агсны цэвэр өөрөө санаачилж, нулимс унаган цээжээрээ хамгаалж батлуулсан хууль.

Тус хууль батлагдсанаар төрийн албаны ажил горилогсдоос монгол бичгийн шалгалт авдаг болсон. Түүнчлэн ЕБС-ийн төгсөгчид монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо давж гэмээ нь ЭЕШ өгдөг болсон юм. Цаашлаад иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа зэрэг чухал бичиг баримтуудыг кирилл, монгол хоёр бичгээр бичих, бага ангийн сурагчдад гадаад хэлийг шууд заахгүй байх гэхчлэн агуулгууд багтсан байдаг.

Хуультай энд дарж танилцана уу.

Хоёр. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль.

Мөн 2015 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн агуулгад, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төр болон иргэний үүрэх хариуцлага тодорхой заагдсан. Түүнчлэн зөрчил, мэдээллийг бүртгэлжүүлэх цахим дата сан, замын хөдөлгөөнд оролцох техник хэрэгслийн стандарт тэргүүтэй олон нарийн цэгцэлгээ хийгдсэн.

Хуультай энд дарж танилцана уу.

Гурав. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль.

2016 оноос хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн ачаар цэцэрлэгт хамрагдалгүй үлддэг олон хүүхдийн, түүнчлэн гэртээ эрхлэх ажилгүй суудаг олон хүний асуудалд бодит шийдэл болсон. 18-65 насны, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Монгол Улсын иргэнийг 2-6 насны хүүхдүүдийг харах боломжийг нээсэн.

Хуультай энд дарж танилцана уу.

Эдгээрээс гадна:

  • Хамтын тэтгэвэрийн тухай хууль
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
  • Сонгуулийн тухай хууль /126,2 дугаар заалт/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудыг нэр бүхий УИХ-ын гишүүдтэй хамтран батлуулсан байдаг.

Мөн онцлоход, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай, Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай, Дипломат албаны тухай хуулийн төсөл боловсруулах тухай, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг нэн өндөр ач холбогдолтой УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, тус тус батлуулж байлаа.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
2020-10-19 11:53

ум сайн амг�##�ан болтугай

Irgen
Irgen
2020-10-19 16:53
Reply to  123

huurhuu dee gadaad iin tagnuul ene ter geed bas eldev leed zovoogood baisan hairan saihan Ohin burhanii orondoo amar amgalan noirsdoo

хөхөө
хөхөө
2020-10-19 13:21

um ma ni bad mi hum

Зочин
Зочин
2020-10-19 21:07

Гадаадын тагнуул гэж нэр хоч өгөх ямар ш�##�тгаан байваа

Maral
Maral
2020-10-20 17:55

Ih hurald bhad n ene 76 gd bugdiig n hamruulaad muuljyridag bsn niigem. Odoo taalal tugsuhuur n evii min sn hun bsan ym gh n her unentei niitsdeg ym boldoo huurhii gj... Um sain Amgalan boltugai.

Холбоотой мэдээ

Back to top button