УЛС ТӨР

УИХ-ын чуулганы хуралдааныг АНХ УДАА эмэгтэй гишүүн даргалж байна

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа даргалж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар үдээс өмнөх хуралдааныг өөрөө даргалж байгаад үдээс хойших хуралдаан өөр хуралтай давхацсан тул түүнийг ийнхүү УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа орлож буй юм.

Ингэснээрээ монголын парламентын түүхэнд анх удаа эмэгтэй гишүүн хуралдаан даргалж буй явдал болж буй юм байна.  

Өмнө нь С.Оюун УИХ-ын дэд даргаар сонгогдож байсан ч чуулганы хуралдаан даргалж байгаагүй аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button