Нийгмийн

“Чингисийн хүрээ” амралтын газрын орчмоос их бууны сум олжээ

Өнгөрөгч 21-ны өдөр Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам орчим “Чингисийн хүрээ” амралтын газрын хажууд хашааны суурь тэгшилж байсан иргэд сум олжээ.

Улмаар цагдаа болон Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүрэлдэхүүн тухайн орчимд шалгалтыг явуулахад 85 мм-ийн голчтой, 32 см-ийн урттай их бууны сум байсныг аюулгүй болгожээ. Хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button