УЛС ТӨР

ЧУУЛГАН: Эмийн салбар авлигажсан, мафижсан байна

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Эмийн чанар, үнийн асуудал тулгамдаад байна. Эмийн салбар бол хамгийн авлигажсан, мафижсан байна. Манай улсын хилээр орж ирж байгаа гурван эмийн нэг нь хуурамч байна гэж байна. Хөнгөлөлттэй эмийн 30 хувь очих ёстой эзэндээ очдоггүй гэж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button