Д.Сумъяабазарыг 71,12% саналаар ХОТЫН ДАРГАД дэмжлээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр /2020.10.23/ анхдугаар хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. Нийт төлөөлөгчдийн 71.12 хувь нь түүнийг хотын даргаар сонгохыг дэмжлээ.
Санал хураалтын өмнө асуулт, хариулт үргэлжилж, АН-ын бүлгийн зүгээс Д.Сумьяабазарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа нэр дэвших асуудлыг оруулж ир гэдэг санал гаргасан юм.
Д.Сумъяабазар гишүүн: Би одоогоор УИХ-ын гишүүн. Хоёрт, улс төрийн нам сонгуульд ялалт байгуулах гэж ордог. Гуравт, энд хууль зөрчсөн зүйл байхгүй. Дөрөвт, зөвхөн нэр дэвшүүлэх асуудлыг л энд ярьж байна. УИХ-ын даргад өргөдлөө өгөхөд бэлэн болчихсон. Нэр дэвших эрхийг хэлэлцэх аваас УИХ-ын даргаас цаг авч, чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ёо энэ эргүү тэгээд юу хийх вэ аан
Yu ch gexev dee