УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох сонголт хийсэн тул УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан. Энэхүү саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, хүсэлтийг хүлээн авсан юм.

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.

Тодруулбал, чуулганы хуралдаанд оролцсон 44 гишүүнээс 31 нь дэмжиж, 70.4 хувийн дэмжлэг авлаа. Санал хураалтыг илээр явуулав. Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээсээ өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөнтэй холбогдуулж, тогтоол баталлаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-10-23 18:58

Daanch dee

Зочин
Зочин
2020-10-24 21:19

4 жил хотын дарга хийчихээд дараа нь яанаа . Сонгогчидоо хулхидсан хүнийг дахиж хэзээч сонгохгүй байхаа

Зочин
Зочин
2020-10-25 18:32

юу ярьсан юу ярьж байгаа ч мэдэхгүй аргагүй л нохой зодоонч юм

Холбоотой мэдээ

Back to top button