ДЭЛХИЙ

Өмнөд солонгос: Нас барсан хүмүүсийн үхлийн шалтгаан вакцин биш

Өмнөд Солонгосд Томуугийн дэгдэлт арван нэгдүгээр сард хамгийн эрчимтэй байдаг байна. Тийм учир цар тахалтай давхцан томуугийн улирал эхэлхээс сэргийлж Өмнөд Солонгосын засгийн газар иргэдээ томуугийн өргөн хэмжээний вакцинжуулалтанд хамруулж байгаа билээ. Одоогийн байдлаар 13 сая гаруй хүн томуугийн вакцинд хамрагдсан байна.  

Гэтэл 17 настай хүү вакцин хийлгэснийхаа дараа нас барсан юм. Дор хаяж 32 хүн томуугийн вакцин хийлгэснийхаа дараа харамсалтайгаар нас барсан байна. Тэгвэл Өмнөд Солонгосын задлангийн мэргэжилтнүүд вакцин эдгээр хүмүүсийн үхлийн шалтгаан болсон гэх ямар нэгэн баримт олдоогүй гэж мэдээлсэн байна. Ерөнхий сайд Чун Сэ Кюн амь насаа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд үхлийн шалтгааныг олж тогтоохыг даалгасан байна.

“Солонгосын Вакцины Нийгэмлэг”-ээс мэдээлэхдээ “Бид вакцинжуулалт үргэлжлэх хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ Засгийн Газар вакцинжуулалтын ажлыг нэг долоо хоногийн турш хойшлуулж нас барагсдын үхлийн шалтгааныг олж тогтоох нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button