Нийгмийн

Дүрэм зөрчөөд өөрийгөө цагдаа гэж худал хэлсэн иргэнийг торголоо

Явган хүний зам дээр машинаа тавиад, шаардлага тавьсан иргэнд өөрийгөө цагдаа байна гэж худал хэлсэн иргэнд хариуцлага тооцсон байна.Тодруулбал 2020 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 129 дүгээр цэцэрлэгийн баруун талын явган хүний зам дээр Mitsubishi Outlander маркийн УАК 2806 дугаартай тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг иргэн цахим орчинд түгээсэн. Уг зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгахад иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон байна.

Иргэн С "Би 3-ны өдөр УАК 2806 машинтай явган хүний замаар явж хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Ард түмний шаардлагыг үл ойшоон "Би цагдаагийн алба хаагч" гэж худал хэлсэн. Би цагдаагийн алба хаагч биш. Хувийн байгууллагад ажилладаг. Монголын цагдаагийн нэрийг барьсан учир нийт цагдаагийн алба хаагчдаасаа хүлцэл өчиж байна. Нийт жолооч нараасаа хөдөлгөөндөө соёлтой, дүрмээрээ оролцъё гэж уриалж байна" хэмээжээ.

Зөрчил гаргасан иргэн С-ийг Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу 20 нэгжээр торгож /20 мянган төгрөг/ шийтгэл оногдуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button