НИЙСЛЭЛ

Улаанбаатар-Дарханы замыг түр хугацаагаар нээлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар авто замын барилга, засварын ажил түр зогсож байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны авто замын барилга, засварын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээх болов.

Уг тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдал, зохион байгуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлэхийг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, дээрх чиглэлийн авто замаар зорчих улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, зохион байгуулах, олон нийтэд сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т даалгасан байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button