НИЙГЭМ

Онцгой байдлын алба хаагчид 7 настай хүүхдийг галын аюулаас аварлаа

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд үзлэг шалгалтаар ажиллаж байсан алба хаагчид гэрийн тооно шатаж байхтай таарч шуурхай унтрааж, долоон настай хүүхдийг галын аюулаас аварлаа.

Тодруулбал өнөөдөр /2020.11.06/ 11:30 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны 2-р хэсгийн айл өрхүүдээр гал түймрийн аюулгүй байдлын үзлэг шалгалтаар ажиллаж байхад нь айлын гэрийн тооно шатаж байсныг унтраасан байна.

Түүнчлэн Гал түймрийг унтраах үеэр тус айлд долоон настай эрэгтэй хүүхэд харгалзах хүнгүй унтаж байсныг сэрээж аюулгүй газарт гаргасан байна. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button