Нийгмийн

Гурван өрхийн таван тонн түүхий нүүрсийг битүүмжиллээ

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Хан Уул, Баянгол дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэсэн, чанарын шаардлага хангахгүй түлш худалдан борлуулж, хадгалж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.

Одоогоор Хан-Уул дүүргийн 13 хорооны 392 өрх, Баянгол дүүргийн 8 хорооны 138 өрхөөр хяналт шалгалт хийгээд байна.

Шалгалтын явцад гурван өрхийн түлж, хадгалж байсан 5 тн түүхий нүүрсийг битүүмжиллээ. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд Агаарын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авна.Иргэд, аж ахуйн нэгж Та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл хэрэгт хамтран ажиллахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-06 16:49

Зунжин түүхий нүүрс цуглуулсаар байгаад одоо түлж байгаа биз. УБ тэр чигээрээ утаа л байна. Ийм хүмүүсийн лай шд.

Холбоотой мэдээ

Back to top button